• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-31 16:36:21    
Гамшигт нэрвэгдсэн нутагт үргэлжлэн тусламж үзүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт олон лусын хамтийн нийгэмлэг сүүлийн өдрүүдэд үргэлжлэн тусламж үзүүлж байна.

     Японы засгийн газар Хятадын Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт дахин 500 сая иений тусламж үзүүлхээр шийдвэрлэв гэж Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Мачимура Нобутака 30-ны өдөр мэдэгдэв. Японы засгийн газар дахин тусламж олгож байгааг Хятадын засгийн газар сайшаан, талархаж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Чинь Ган мөн өдрийн орой илэрхийлэв.

      Колумбийн Ерөнхийлөгч Үрибе, Эдийн засгийн хамтын ажиллагаа хийгээд хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн ыичгийн дарга Гүрриа нарын зэрэг улс орон болон олон улсын байгууллагын удирдах хүмүүс 30-ны өдөр Хятадын талтай сэтгэлээ хуваалцав.

      Хятадын гамшигт нэрвэгдсэн нутагт 10 сая юань хандивлаж, бага сургууль байгуулахад ашиглуулна гэж Тайландын гүнж Сириндорн илэрхийлсэн бөгөөд тэрээр мөн ойрын хугацаанд 1000 майхан яаралтай үйлдэрлэж, Хятадын гамшигт нэрэвэгсдэн нутагт түргэн хүргүүлхээр Тайландын холбогдох талд даалгасан байна.

      Египет, Белорусын Хятадын талд олгосон майхан зэрэг гамшгаас аварн туслах эд бараа Сычуаний Чэндүд ирж байгаа юм байна.\Цэцэн орчуулж, Урангоо хянав\