Канадаас Хятадад суугаа элчин сайд Роберт .Вригт 25-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Канадын Засгийн газар Хятадын Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд 30 сая канад доллар хандивлах болно гэжээ.
Элчин сайд Роберт .Вригт мөн орой Канадаас Хятадад суугаа элчин сайдын яаманд болсон Сычуаний газар хөдлөлтийн гамшгаас аврах сангийн хүлээн авалт дээр энэ мэдээг мэдэгдсэн юм.
Энэ оны 6-р сарын 23-ны байдлаар, Канадын иргэдийн хувиараа хандивласан хандивын мөнгө төгрөг нийт 30 сая канад долларт хүрсэн байна. Иймээс Канадын Засгийн газар ч үүнтэй тэнцсэн 30 сая канад доллар хандивлахаар амлалт хийсэн байна.
Канадын амбан захирагч хатагтай Мисхаелле Жеан Канадын Засгийн газрын өмнөөс 9-р сарын 6-д болох Бээжингийн параолимпийн нээлтийн ёслолд оролцох бөгөөд Сычуань орж газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районтай танилцах болно гэж Роберт .Вригт мэдээлжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|