​Хамгийн их дурсан санадаг хүмүүс

2019-02-06 16:42:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хамгийн их дурсан санадаг хүмүүс

Жил бүрийн сар шинийн баярын өмнө ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ядуу орон нутагт ажилладаг юм. Тэрээр “сар шинийн үеэр би ядуу амьдралтай хүмүүсийг хамгийн их дурсдаг” хэмээн ярьж байлаа. Ши Жиньпиний орон нутагт ажилласан байдлыг үзвэл, тэрээр ядуу нутгаар явж, ядуу хүмүүсийн амьдралд анхаарал хандуулан, ядуу нутгийн эдийн засаг, хоцрогдсон шалтгааныг тогтоож, ядуурлаас ангижруулах ажлын чиглэл зорилтыг дэвшүүлдэг байна. Хятадын удирдагчийн хувьд Ши Жиньпин “Бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах явцад нэг ч ядуу хүнийг орхигдуулж болохгүй”, “Өөрчлөлт шинэчлэлийн үр өгөөжийг өргөн олон тариачдад хүртээх хэрэгтэй” гэж олонтоо хэлсэн юм. Ши Жиньпиний ардын амьдралд анхаарч буй тухай “Хамгийн их дурсан санадаг хүмүүс” нийтлэлийг хүргэе.


Ши Жиньпин: Ноднин хэдэн хос гэрлэсэн бэ?

Гүө Жянчүн: 7 хос


Энэ бол 2016 онд Хятадын хоёр чуулганы үеэр Ши Жиньпин дарга ба Хүнань мужийн Түжя, Мяо үндэстний өөртөө засах жөүгийн дарга Гүө Жянчүн нарын яриа юм. Ши Жиньпин Хүнань мужийн Хуахэн сяний Шыбадүн тосгоны тухай асуужээ. Тэрээр тосгоны иргэдийн гэр бүлийн асуудлыг анхаарч, ядуу нутгийн хүмүүсийн ядуурлаас ангижруулж буй ахицын тухай лавласан байна. Тосгоны залууст ядуугаас болоод эхнэр олдохгүй хүнд асуудал тулгардаг. 2013 оны 11-р сард Ши Жиньпин дарга ууланд байрлах Шыбадүн тосгонд ажиллаж, ядуу амьдралтай Шы Чивэний гэрт очиж, тэдний амьдралтай танилцсан юм.


Ши: Цадталаа хооллож байгаа юу? Тутарга чинь хүрэлцэх үү?

Шы: Хүрнэ ээ, агуулахад байгаа.

Ши: Мөнгөтэй юү? Яаж орлого олж байна? Гахай, хонь тэжээж байна уу?

Шы: Хоёр гахай тэжээж байгаа.


Хятадын засгийн газрын нийтэлсэн хөдөөгийн ядуу хүн бүр жилд наад зах нь 2300 юанийн орлоготой байх стандарттай харьцуулбал 1000 хүрэхгүй хүн амтай энэ тосгоны дундаж орлого 1700 юаньд ч хүрэхгүй, Хятадын тариачдын цэвэр ашгийн 1/5-д хүрэхгүй байлаа. Ши Жиньпин Шыбадүн тосгонд ядуурлыг оновчтой бууруулах саналыг анх удаа дэвшүүлсэн юм. Ингэснээр, хөдөлмөр үйлчилгээ, өвөрмөц онцлогтой тариалан, мал тэжээж үржүүлэх, мяо үндэстний хатгамал, аялал жуулчлал зэрэг тулгуур таван аж үйлдвэрийг хөгжүүлжээ. Улмаар 2017 онд тосгоноороо ядуурлаас ангижирч, бусад нутагт дэлгэрүүлмээр үлгэр жишээ болсон байна.

Хамгийн их дурсан санадаг хүмүүс

2017 оны 6-р сард Ши Жиньпин Шаньши мужийн уулархаг Лүйлян бүсэд ажилласан юм. Жаожява бол Лүйлян бүсийн онцгой ядуу тосгон. Ши Жиньпин тосгоны иргэн Лю Фү-Юүгийн гэрт очиж, тэдний орлого, хамгийн их санаа зовниж буй асуудлын тухай нэгд нэгэнгүй асуужээ. Лю Фү-Юү тэр үеийн тухай хэлэхдээ:


Манайд орж ирээд маш нарийн асууж лавласан. Мөнгөө юунд зарцуулдаг вэ? гэж асуухаар нь би гурил будаа авахад зарцуулдаг, үлдсэн мөнгөөрөө эм авдаг гэсэн.

Хамгийн их дурсан санадаг хүмүүс

Судалгаанаас үзвэл, Хятадад өвчнөөс болж ядуурсан, дахин ядуурсан хүний тоо нийт ядуу хүн амын 40 хувь гаруйг эзэлдэг. Тиймээс байдлыг сайн ойлгохгүй бол ядуурсан шалтгааныг зөв тогтоож, оновчтой ажиллаж чадахгүй юм. Ши Жиньпин: Өвчнөөс болж ядуурсан, дахин ядуурсан 20 сая хүнийг ядуурлаас ангижруулах хэрэгтэй гэжээ. 2017 онд анхан шатны эрүүл мэндийн ажил хариуцсан 800 мянган хүн хоёр сар гаруйн хугацаанд айл бүрээр орж шалган, 45 төрлийн өвчний улмаас хүмүүс ядуурч буйг тогтоосон байна. Эрүүл мэндийн тусламж үзүүлж, ядуурлаас ангижруулах ажил хийн, одоогийн эм эмчилгээний баталгааны аргыг эрчимжүүлж, ноднин гэхэд 5 сая 810 мянган хүнийг ядуурлаас ангижруулсан юм. Ши Жиньпин дарга 2019 оны шинэ оны мэндчилгээндээ:

Хамгийн их дурсан санадаг хүмүүс

2018 онд ядуурлаас ангижруулах ажилд ихээхэн амжилт гаргалаа. Үндэсний хэмжээнд хөгжлөөр тааруу 125 шянь, хөдөө орон нутгийн 10 сая тариачныг ядуурлаас ангижруулав. Хорт хавдрын эсрэг 17 төрлийн эм бэлдмэлийн үнийг бууруулж, эмчилгээний даатгалын жагсаалтад хамруулан, өвчин эмгэгээс болж ядуурах эрсдэлийг дахин нэг шатаар бууруулав. Ядуурлаас ангижруулах үйлсийн анхан шатанд ажиллаж байгаа нөхдийг би их анхаарч байна. Хятадын анхан шатны хөдөө тосгонд 2.8 сая гаруй удирдах боловсон хүчин, намын нарийн бичгийн дарга нар хичээнгүйлэн ажиллаж байгаа. Та бүхэн эрүүл мэндээ анхаараарай гэжээ.

Хамгийн их дурсан санадаг хүмүүс

Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах нь Хятадын ядуу ард иргэдийг нэр хүндтэй, аз жаргалтай амьдруулах явдал юм гэж Ши Жиньпин дарга үзэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ