​Ши Жиньпин ба ахмадуудын сэтгэлийн үг

2019-02-07 15:41:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин ба ахмадуудын сэтгэлийн үг

Ши Жиньпиний аав ээжтэйгээ авахуулсан хоёр зураг нийтлэгдсэн байдаг. Нэг нь тэргэнцэр дээр суусан аавыгаа салхилуулж буй, нөгөө нь буурал ээжийгээ хөтлөн алхалж байгаа зураг юм. Хятадын хүн ам хөгширч буй өнөө үед настан буурлуудыг амар жаргалтай амьдруулах нь Ши Жиньпиний санааширч байдаг асуудлын нэг болжээ. Одоо та бүхэндээ “Ши Жиньпин ба ахмадуудын сэтгэлийн үг” нийтлэлийг хүргэе.

Ахмад буурал: Таны буянаар бид сайхан амьдарч байна.

Ши Жиньпин: Эрүүл, урт наслах нь бид бүхний хүсэл мөрөөдөл юм. Та бүхэн аз жаргалтай, инээд хөөртэй байгаарай.

Энэ бол Шанхай хотын эгэл жирийн нэг хөгшин ба түүнийг эргэхээр очсон Ши Жиньпин нарын яриа юм. Хүн амын хөгшрөх нь Хятадад тулгарч буй нийгмийн гол асуудал боллоо. Эх сурвалжаас үзвэл, 2050 онд Хятадын өндөр настны тоо 487 саяд хүрч, нийт хүн амын 34.9 хувийг эзлэх юм.

2012 онд Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойш, орон нутагт ажиллахдаа асрамжийн газарт зориуд очиж Хятадын асрамжийн үйл хэргийг судалдаг болжээ.

2014 оны шинэ жилийн өмнө Ши Жиньпин Бээжин хотын Хайдян дүүргийн Сыжичин асрамжийн газар очиж, ная гарсан Лю Жүн-Ань, Жан Жүньчю нарыг эргэсэн байна.

Ши Жиньпин: Та нар юу бодож энд ирсэн бэ?

Ахмад буурал: Энд амьдрал, эрүүл мэндийг аль алийг нь харгалзан үздэг. Цусан дахь чихрийг хянаж, дусал хийх зэргийг өрөөндөө зохицуулна. Амьдрахад хялбар, хоол хүнсний асуудлыг зохицуулж өгдөг. Бид чөлөөт цагаараа олон нийтийн үйл ажиллагаанд оролцдог. Бас телевизийн үдэшлэгт оролцон шагнал авч байлаа.

Ши Жиньпин: Хүүхдүүд чинь та нарыг эргэдэг үү?

Ахмад буурал: Хүүхдүүд бямба, ням гарагт ирдэг.

Ши Жиньпин: Гэртээ очдог уу?

Ахмад буурал: Гэртээ уйдаад, энд сайхан байх юм.

Ши Жиньпин: Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Шанхай бол Хятадад хүн ам нь хамгийн түрүүнд хөгширсөн хот юм. Хункөү дүүргийн хүн амын 40 гаруй хувь нь 60-аас дээш насныхан байдаг. 2018 оны 11-р сарын 6-нд Ши Жиньпин Хункөү дүүргийн Жяшин гудамжинд очиж, өндөр настнуудыг асрах төвийн ажилтай танилцахдаа:

"Өндөр настныг асрах нь Төв хорооны анхаарал хандуулж байгаа гол асуудлын нэг юм. Бид одоо ахмадуудын нийгэмд шилжсэн. Ард олныг аз жаргалтай амьдруулах нь ахмадуудын аз жаргалтай байх эсэхээс шалтгаална. Өтөл насандаа эрүүл энх байгаа эсэх нь маш чухал. Иймээс энд хийж байгаа зүйл маш их ач холбогдолтой. Хөгшчүүл их баяртай байна. Та бүхэн үүрд баяр хөөртэй байх болтугай" гэжээ.

Ши Жиньпин ба ахмадуудын сэтгэлийн үг

Ахмад настны асрамжийн тухай бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх, улам олон ахмадуудад үр шимийг нь хүртээх нь Хятадын удирдагчийн цаг үргэлж анхаарал хандуулдаг асуудал юм. Одоо Хункөү дүүрэг ахмад настны асрамжийн үйлчилгээг дээшлүүлэх 3 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, 2021 оны сүүлчээр ахмад настны өдөр өнжүүлэх төв 60-ыг нэмж байгуулан, ахмадуудын хоол хүнсний асуудлыг зохицуулах цэгийг 100-гаар нэмэгдүүлж, тэдэнд үйлчлэх хүний тоог 500-д хүргэнэ. Шанхай хотын иргэний захиргааны газрын ахмадуудын ажил хариуцсан газрын дарга Чэн Юебин хэлэхдээ:

"Бид ирэх 3-4 жилийн хугацаанд ахмадуудын үйлчилгээний гол гол тоног төхөөрөмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Дараагийн шатанд тооноос гадна чанарыг дээшлүүлнэ. Ахмадуудад хүртээмжтэй болгож, аз жаргалтай болгоно" гэжээ.

Ши Жиньпин ба ахмадуудын сэтгэлийн үг

Хятадын баруун бүсийн хотууд ахмад настны асрамжийн үйлчилгээний төрөл бүрийн аргыг эрэлхийлж байна. 2013 оны 2-р сарын 4-нд Ши Жиньпин дарга Ланьжөү хотын Чэнгуан дүүргийн “ахмадуудын асрамжийн газар”-ын хоолны газар ажиллаж, ахмадуудад хоол зөөж үйлчилсэн юм. Тус гуанзыг ажиллуулдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн Фү Ляньхун хэлэхдээ:

"Ши Жиньпин дарга миний гараас атгаж, та хөгжлийн бэрхшээлтэй хирнээ нийгэмд үйлчилж, хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна гэсэн. Тэр үеийн байдал одоо ч нүдэнд харагдаж байна. Би ахмадуудын асрамжийн газараа сайтар эрхлэхийг хүсэж байна" гэжээ.

Ши Жиньпин ба ахмадуудын сэтгэлийн үг

Сүүлийн жилүүдэд Фү Ляньхун мөнгө төгрөг хуримтлуулж, ахмадуудын хоолны газраа нүүлгэн шилжүүлж, өргөтгөн байгуулсны үндсэн дээр ахмадуудын асрамжийн төв, ахмадуудын өдөр өнжүүлэх төв байгуулжээ.

Ши Жиньпин ба ахмадуудын сэтгэлийн үг

Ши Жиньпин даргын өндөр настан Шы Пажуаньтай хийсэн яриа хэвлэлээр цацагдсан нь олны анхаарлыг ихэд татжээ. Шы Пажуань бол Хүнань мужийн түжя, мяо үндэстний өөртөө засах жөүгийн Шыбадүн тосгоны хүн. 2013 онд Ши Жиньпин орон нутагт ажиллахдаа уулын нарийн зөргөөр явж түүний гэрт очсон юм. Харанхуй гэрт ороход тэрээр Ши Жиньпин даргыг таньсангүй. Тосгоны дарга: Энэ бол Бээжингээс ирсэн ерөнхий нарийн бичгийн дарга, таныг зорьж ирлээ гэхэд иймэрхүү яриа өрнүүлжээ.

Ши Жиньпин: -Та бол миний эгч, би таныг эргэхийг хүсэж байлаа. Та 64 настай, би 60-тай. Хойшид уулзаж байя.

Шы Пажуань: Таныг хүсэн хүлээж суулаа. Та бол том дарга хүн, энгийн ард иргэдийн амьдрал ахуйг бодож явдаг дарга хүн.

Ши Жиньпин: Бид бол ард түмний зарц юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ