Ши Жиньпиний санаа тавьдаг үндэстний цөөнхийн асуудал
Ши Жиньпин үндэстнүүдийн эв санааны нэгдэл, олон үндэстэн хамтдаа хөгжих тухай олонтоо дурдсан байдаг. Тэрээр “Олон үндэстний ард түмэн анар жимсний үр адил нягт барилдаатай байх” , "Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад аль нэг үндэстнийг орхигдуулж болохгүй” гэж олон удаа хэлсэн юм. Хятад бол 56 үндэстэнтэй улс, ихэнх үндэстний цөөнх алс буйд бүсэд амьдардаг. Үндэстний цөөнхийн хүн бүхнийг аз жаргалтай амьдруулах нь Хятадын удирдагч Ши Жиньпиний санааширдаг асуудал юм. 2012 онд болсон ХКН-ын XVIII их хурлаас хойш, Ши Жиньпин Хятадын үндэстний цөөнхийн нутгаар явж, тэдний амьдралтай танилцан үндэстний эв санааны нэгдэл, цөөнх үндэстний эв санааны нэгдэл, цөөнх үндэстний бүс нутгийн хөгжлийн талаар шийдвэр төлөвлөгөө гаргасан юм. Одоо та бүхэнд "Ши Жиньпиний санаа тавьдаг үндэстний цөөнхийн асуудал" нэвтрүүлгийг хүргэе.
2015 оны 1-р сард, Ши Жиньпин Юньнаний Дүлүн үндэстний ард олонтой хамт байгаа
"Өнөөдөр би их баяртай байна. Та бүхэн алс холоос хүрэлцэн ирлээ. Өвлийн цагт уул даваа урьдынх шиг цасанд хаагдахаа больжээ."
2015 онд Ши Жиньпин анх удаа Юньнань мужийн Дүлүн үндэстний нутагт ажиллахдаа ингэж хэлсэн юм. Дүлүн мөрөн бол Юньнань мужийн Нүжян жөүгийн Гүншань шянд байдаг, Хятадын хамгийн алс буйд нутгийн нэг бөгөөд зам харилцаа муутай учир амьдрал туйлын ядуу байжээ. 2014 оны шинэ оны өмнө тэр нутгийн хэдэн ажилтан Ши Жиньпин даргад захиа бичиж, нутагт нь зам тавьсан тухай баяртай мэдээ дуулган, Ши Жиньпин даргаас хариу авчээ. Нэг жилийн даргаа Ши Жиньпин дарга Юньнань мужид ажиллахдаа Дүлүн үндэстний ард иргэдийг буусан буудалдаа тусгайлан урьж авчирсан байна.
Тэрээр хэлэхдээ: "Дүлүн үндэстэн ердөө 6900 хүн амтай боловч манай 56 үндэстний нэг мөн. Бид Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргээн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлэх дархан үүрэгтэй билээ. Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах үйлсэд үндэстэн бүхэн оролцох хэрэгтэй. Нам засаг та бүхнийг үргэлж анхаарч дэмжих болно".
2014 оны 4-р сард, Ши Жиньпин Шиньжяны Каш хотод ажиллаж, уйгар үндэстний тосгонд зочилж байгаа
ШУӨЗО-ны нутаг дэвсгэр Хятадын хуурай газрын 1/6 хувийг эзэлдэг бөгөөд тэнд хятад, уйгар, казах, монгол зэрэг 47 үндэстэн аж төрдөг юм. Энэ нутгийн тогтвортой байдал, хөгжил дэвшил Ши Жиньпин даргын санааширч явдаг асуудал юм. 2014 оны 4-р сард Ши Жиньпин Шиньжяны өмнөд нутагт ажиллажээ. Тэрээр уйгар үндэстний Авдукэюм Рузынд очиж, гэр орон, хонины хашаа, жимсний хүрээлэн, хөдөө аж ахуйн багаж хэрэгсэлтэй нь танилцсан байна.
"Энэ удаад төвөөс ард олонд хүртээмжтэй байлгах бодлого хэрэгжүүлсэн байдал, та бүхний сэтгэлд нийцэж байгаа эсэхийг судлахаар ирлээ. Намын бодлого ардын сэтгэлд нийцэж буй эсэх, ард олонд хүртээмжтэй байгаа эсэхтэй холбогдуулан бодлого тогтоож хэрэгжүүлдэг юм гэжээ.
2017 оны Хятадын хоёр чуулганы хугацаанд Ши Жиньпин Шиньжяны төлөөлөгчтэй ярилцаж байгаа
2017 оны Хятадын хоёр чуулганы үеэр Ши Жиньпин Шиньжяны Хэтянь бүсийн бүх Хятадын ардын төлөөлөгч Маймайт Ивреимтэй ярилцжээ.
-Ши Жиньпин: Хэтяний хөдөө нутаг тариалангийн талбай цөөтэй. Танай тосгоны айл өрхүүд хэр том газартай вэ?
-Төлөөлөгч: Айл бүхэн дунджаар 0.15 га газартай.
-Ши Жиньпин: Одоо үр тариа тарьж байна уу, эсвэл жимсний мод тарьж байна уу?
-Төлөөлөгч: Голдуу жимсний мод, анар жимс их тарина. Үр тариагаа анарын модны ёроолд тарьдаг.
-Ши Жиньпин: Сая та харилцан дэмжиж ажилладаг өрх байдаг гэж хэллээ, танайхыг дэмждэг айл бий юү?
-Төлөөлөгч: Бий. Хятадын төв нутгаас ирсэн, хүнсний ногооны хүлэмж эрхэлдэг хүн бий. Бид хамтран ажиллаж, эв санаа нэгтэй, ах дүү шиг болсон доо.
-Ши Жиньпин: Үндэстний эв санааны нэгдлийг үр ашигтай дэмжих хэрэгтэй. Орон нутгийнхаа бодит байдлыг танилцуулсанд их баярлалаа.
Шиньжяны үндэстний эв санааны нэгдлийн ажлыг сайтар хийх нь Ши Жиньпин даргын хамгийн их анхаарал хандуулдаг асуудлын нэг юм. Тэрээр хэлэхдээ:Үндэстний эв санааны нэгдэл бол олон үндэстний ард түмний амь насны шугам, Шиньжяны хөгжил дэвшлийн үндэс, Хятадын 1.3 тэрбум хүний нийтлэг хүсэл мөн. Нүдний цэцгийгээ хамгаалахтай адил үндэстний эв нэгдлийг хамгаалах хэрэгтэй. Үндэстний эв нэгдлийг амьтайгаа адил нандигнаж, анар жимсний үр мэт нягт барилдлагатай байх хэрэгтэй гэжээ.