​Малчин Сайнцэцний мөрөөдөл

2017-08-17 18:12:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Малчин Сайнцэцний мөрөөдөл

Малчин Сайнцэцний мөрөөдөл

Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шулуунхөх хошууны малчин Сайнцэцэн энэ жил гэрийнхээ үүдэнд 7 монгол гэр барьж, "нүүдлийн соёлын туршилтын цэг" гарган ажиллуулах өргөдлөө албан ёсоор өгчээ. Энэ жил 45 настай Сайнцэцэнд нэг мөрөөдөл бий. Тэр нь нутаг орныхоо өнгө үзэмж, эртний түүх соёл, үндэстний өвөрмөц онцлогт түшиглэн, тал нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ, жуулчдад нүүдлийн соёлыг ойлгуулах зорилготой юм.

Малчин Сайнцэцний мөрөөдөл

Сүүлийн жилүүдээс, Шулуунхөх хошуу орон нутгийн онцлогтой соёл, аялал жуулчлалын ажил төрөл эрхлэх хөгжлийн хандлагаар, "Нүүдлийн соёлын аялал жуулчлалын үлгэр жишээ бүс”-ийг байгуулж байна. Орон нутгийн засаг захиргааны урамшууллын бодлого Сайнцэцэнд урам өгчээ.


Энэ хавар тэдний гэр бүлийнхэн 100 мянга юань зарцуулж, нутагтаа "Нүүдлийн соёлын туршилтын цэг" гарган, монголчуудын уламжлалт ахуй амьдралын дүр төрхийг мэдрүүлэн, жуулчдад “Монголчууд” гэж хэн болохыг ойлгуулахыг хичээж байна.


Малчин Сайнцэцний мөрөөдөл


Шулуунхөх хошууны засаг захиргаа малчдыг иймэрхүү туршилтын цэг ажиллуулахыгдэмжин ажиллаж, тэдэнд интернэташиглах зэрэг үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байна. Сайнцэцэний эрхэлж буй туршилтын цэг ашиг орлого олох төдийгүйинтернет маркетингийн чадвараа ч ахиулж байгаа юм. Сүүлийн үед, ажилдорсон охидхөвгүүд нь богино хэмжээний видео бичлэг хийж, интернетээр танилцуулан, түүний хийсэн цагаан идээг борлуулдаг болжээ. Нутгийн цагаан идээ хүмүүсийн талархлыг хүлээнэ гэдэгт итгэлтэй байна гэж Сайнцэцэн ярьж байлаа.


Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж байгаа учраас өөрсдөө зүтгэвэл 5 жилийн дараа амьдрал маань улам өөдөлж сайжирнахэмээн ярьж, Сайнцэцэн өөдрөг бодолтой байлаа.


Сурвалжлагч Сарантуяа, Сандаг

Малчин Сайнцэцний мөрөөдөл

Малчин Сайнцэцний мөрөөдөл

Малчин Сайнцэцний мөрөөдөл

Малчин Сайнцэцний мөрөөдөл


Их уншсан

холбоотой мэдээ