​Цахар хонь тэжээж амьдралаа сайжруулж байна

2017-09-06 17:04:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Шилийнгол аймгийн Хөвөөтшар хошуу мал аж ахуйн бүтцийг өөрчилж, малын үүлдэр угсааг сайжруулан, бага тэжээл өгч, их ашиг олох санаачилга гарган, хэрэгжүүлж байна. Тус хошууны малчин Батнасан энэхүү санаачилгын дагуу цахар хонь маллаж, ашиг орлогоо нэмэгдүүлэн, амьдралаа сайжруулжээ.

Цахар хонь тэжээж амьдралаа сайжруулж байна

Шилийнгол аймгийн Хөвөөтшар хошууны Баянцагаан сумын малчин Батнасан 2004 оноос эхлэн хониныхоо үүлдэр угсааг сайжруулж, 300 гаруй цахар хонь маллах болжээ. Тэрээр хониныхоо мах, ноос, нэхий зэргийг худалдаад жилд 150 мянган юанийн ашиг орлого олж, мотоцикл, машинтай болсон бөгөөд энэ жил 200 мянган юань зарцуулж, хониныхоо хашаа хороог өргөтгөн шинэчилж байгаа тухай Батнасан танилцуулжээ./Бичлэг 1-Батнасан/

Цахар хонь тэжээж амьдралаа сайжруулж байна

Цахар хонь тэжээж амьдралаа сайжруулж байна

Батнасан: “Манай нутаг бэлчээр багатай, харьцангуй гандуу, тачир өвстэй учраас Үзэмчин нутагтай адил олон хонь маллах боломжгүй. Газар нутгийн өвөрмөц нөхцөл байдлаас шалгаалж цахар хонь маллаж байна” хэмээн ярьж байлаа. /Бичлэг 2-Батнасан/

Сүүлийн жилүүдэд цахар хонийг үзэмчин, сөнид хоньтой нэгэн адил Шилийнгол аймгийн хонины гурван гол үүлдрийн нэг болгож, 2016 онд Хятадын Чанар шалгалт, хорио цээрийн үндэсний газраас цахар хонины мах, махан бүтээгдэхүүнийг тусгайлан хамгаалах шийдвэр гаргажээ. Энэ тухай тус хошууны Мал аж ахуйн ажлын албаны дарга Цэцэнбаатар дэлгэрэнгүй танилцууллаа. /Бичлэг 3-Цэцэнбаатар/

Сарантуяа сурвалжлан мэдээлэв

Цахар хонь тэжээж амьдралаа сайжруулж байна

Цахар хонь тэжээж амьдралаа сайжруулж байна

Цахар хонь тэжээж амьдралаа сайжруулж байна

Цахар хонь тэжээж амьдралаа сайжруулж байна

Цахар хонь тэжээж амьдралаа сайжруулж байна


Их уншсан

холбоотой мэдээ