Ц.Сүхбаатар: Ирээдүйд Хятад улс эрчимтэй хөгжих нөөц бололцоо асар их байна гэдэг нь мэдрэгдэж байна

2017-12-03 18:54:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ц.Сүхбаатар: Ирээдүйд Хятад улс эрчимтэй хөгжих нөөц бололцоо асар их байна гэдэг нь мэдрэгдэж байна

12-р сарын 3-нд дөрвөн хоног үргэлжилсэн ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалт Бээжин хотноо амжилттай өндөрлөв.  Хуралд 120 гаруй улс орны 300 шахам улс төрийн намын удирдагч төлөөлөгчид оролцжээ.   

Хурлын нээлтийн үеэр ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулж, улам сайн сайхан дэлхий ертөнцийг цогцлоон байгуулъя” сэдвээр илтгэл тавив.  Хуралд оролцсон улс төрийн намын төлөөлөгчид Ши Жиньпин даргын хэлсэн үгийг дээд хэмжээгээр үнэлж, ХКН-тай хамт үүрдийн энх тайван, амар амгалан, хамтдаа цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнцийг байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.  

Ардчилсан Намын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар хуралд оролцож санал бодлоо солилцсон тухайгаа ярихдаа: Монголоос энэ удаагийн дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээнд улс төрийн 4 нам ирсэн байгаа. Эрх барьж байгаа МАН, өмнө нь эрх барьж байсан АН буюу миний төлөөлж байгаа нам, мөн бас манай улс төрийн гол намуудын нэг ҮАН, ИЗН-ынхан энэ хуралд оролцож байгаа. Энэ удаагийн арга хэмжээ бол үнэхээр дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа томоохон асуудлуудыг ярилцсан том хурал болж байна.  Нэгдүгээрт, ХКН XIX хурлын дараа ойрхон зохион байгуулж байгаа. Хоёрдугаарт, Хятад улсын жин өсөн нэмэгдэж байна. ХКН дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, нэр хүнд нь өндөр байна. Үүний үр ачаар маш олон улс төрийн намууд ирлээ. 120 гаруй орон, 260, 270 гаруй нам оролцоно гэдэг бол ер нь дэлхийн томоохон үйл явдал гэсэн үг.  

Энэ хурлаар дэлхий нийтийн улс орнууд, хүмүүсийн санаа сэтгэлийг зовоож байгаа олон чухал асуудлуудыг хөндөж ярьж байна. Тэр дотроо ХКН, БНХАУын зүгээс санаачилсан томоохон санал санаачилгуудыг нэлээд төвлөрч ярилаа. Үүний дотор “бүс ба зам” санаачилгыг улс орнууд маш их сонирхож, үүнд идэвхтэй оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. Би өөрийн намыг төлөөлж бас энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Манай Монгол Улсад улс төрийн намууд гадаад бодлогын асуудал дээр нэгдмэл байр суурьтай байдаг. Энэ утгаараа би зөвхөн АН бус бусад улс төрийн хүчнүүдийн нэгдмэл ойлголтыг нэгдмэл байр суурьтайгаар “Бүс ба зам”-д Монгол Улс идэвхтэй оролцоно, Монгол Улс өөрийнхөө хөгжлийн зорилгод ашиглах бодолтой байдаг. Энэ хүрээнд бид зарим нэг тодорхой ажлуудыг хийж байгаа тухай ярилаа. Тухайлбал бид Орос, Монгол, Хятадыг холбосон дэд бүтцийн “Хөгжлийн зам”-ыг бий болгоё, энэ чиглэлээр олон чухал санаачилгыг гаргасан тухайгаа бид ярилаа. Сонирхуулж хэлэхэд, 17-р зууны үеэс байсан “цайны зам”-ын тухай ярьсан. Үүнийг гадаадын орны төлөөлөгчид маш их сонирхож байгаа. Ийм цай зөөдөг байсан зам байсан гэдэг талаар хүмүүс төдийлөн мэдээлэл байдаггүй юм байна гэх мэтээр асуудлууд нэлээд нухацтай яригдаж байна. Хамгийн гол нь энд цугларсан янз бүрийн үзэл бодолтой, баруунаас зүүний чиглэлийн олон намууд нэг дор, нэг өрөөнд цуглараад ярьж байгаа нь маш сонин байна. Энэ бол дэлхийн ертөнц маш их өөрчлөгдөж байна, бие биенийгээ үзэж чаддаггүй шахуу орнууд нэг өрөөнд суугаад бие биенийхээ хэлж байгааг, ярьж байгааг тэсвэртэйгээр сонсож байгаа нь сонин байна. Дэлхийд бас шинэ урсгал бий болж байгаа юм уу даа гэсэн сэтгэгдэл төрж байна.  

Хятад орон улам цаашаа эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа энэ хурлын өмнө зохион байгуулсан үзэсгэлэн дээр гарсан зүйлүүдийг харахад өнгөрсөн 5 жилийн хугацаанд маш их амжилтууд гаргасан байна. Ялангуяа орчин үеийн технологийн чиглэлд, мэдээллийн технологийн чиглэлд маш их алхмууд хийж байна,  .

Их уншсан

холбоотой мэдээ