Д.Амарбаясгалан: БНХАУ-тай нягт хамтарч ажиллаж, хамтран олон сайхан зүйлийг хийж бүтээнэ гэдэгт бид илтгэл төгс байдаг
12-р сарын 3-нд дөрвөн хоног үргэлжилсэн ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалт Бээжин хотноо амжилттай өндөрлөв. Хуралд 120 гаруй улс орны 300 шахам улс төрийн намын удирдагч төлөөлөгчид оролцжээ.
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан манай сэтгүүлчид ярилцлага өгөхдөө: Өнөөдөр энэ хуралд МАН-ыг төлөөлж оролцож байгаадаа бас их баяртай байгаа. МАН, ХКН хоёулаа 97 жилийн туршид үйл ажиллагаа явуулж байгаа Азийн улс төрийн ууган намууд гэдэг утгаараа их онцлогтой намууд. Энэ намуудын хоорондын хамтын ажиллагаа, ялангуяа сүүлийн 50, 60 жил бол илүү идэвхтэй нягтарч хамтарч ирсэн. Түүнийг үр дүнгээр их олон ажил, арга хэмжээнд хамтарч оролцож, үр дүнг нь үзэж байсан.
Өнөөдөр бас ХКН-аас дэлхийн улс төрийн том намуудын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэ арга хэмжээний онцлог нь улс төрийн намуудын үйл хэрэг, зорилго бол ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлээрээ нэгддэг, үзэл баримтлал нь ямар байх нь гол биш, ард түмнийхээ төлөө гэсэн үйл хэргээ идэвхтэй сайн хийх нь улс төрийн намуудын үүрэг оролцоо юм гэдэг сэдвээр нэгдэж, хамтарч ажиллаж байгаа нь бидний хувьд их бахархалтай байна.
Өнөөдрийн зохион байгуулж байгаа арга хэмжээ нь цааш цаашдаа бас удаа дараа зохион байгуулагдаж, улс төрийн намууд хоорондоо хамтарч нягтарч ажиллаж, улс орны хоорондын хамтын ажиллагаа, ард түмний хоорондын харилцан ойлголцлыг дээд төвшинд гаргахын төлөө хичээн чармайж ажиллана гэж бодож байна.
Монгол АН-ын тухайд, Монгол Улсын засгийн эрхийг барьж байгаа том улс төрийн хүчин. Цаашдаа ч Монгол Улсаа удирдаж, хөгжил дэвшилд нь хөтлөх эрхэм зорилготой. Энэ зорилгодоо ХКН-тай, БНХАУ-тай нягт хамтарч ажиллаж, хамтран олон сайхан зүйлийг хийж бүтээнэ гэдэгт бид илтгэл төгс байдаг.
Улс төрийн нам ард иргэдийнхээ итгэл сэтгэлийг хэрхэн татаж, тэдний төлөө ажиллах вэ гэдэг дээр улс төрийн намын үзэл баримтлал хамаагүйгээр бидний ажиллах зорилго тодорхой юм гэдэг дээр нэгдэж байгаа нь сайхан байна. Дэхийн нийт, хүн төрөлхтний төлөө гэсэн цогц бодлогод нэгдэнэ гэдэг бол улс төрийн нам байгаагийн хувьд том гаьъя гэж ойлгож байна.
Монгол Улс, Хятад улс хоорондоо 4700 километроор холбогддог хилийн зурвастай хамгийн том хөрш орнууд. Цаашдаа энэ ойлголцлоо улам бат бэх болгож, хамтарч ажиллана гэдэгт огт эргэлзэхгүй байна гэдгээ бас илэрхийлмээр байна.