Б.Цогтгэрэл: ХКН-ын улс орноо удирдаж байгаа зүйлээс авах, сурах зүйл маш их байг
12-р сарын 3-нд дөрвөн хоног үргэлжилсэн ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалт Бээжин хотноо амжилттай өндөрлөв. Хуралд 120 гаруй улс орны 300 шахам улс төрийн намын удирдагч төлөөлөгчид оролцжээ.
Хурлын нээлтийн үеэр ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулж, улам сайн сайхан дэлхий ертөнцийг цогцлоон байгуулъя” сэдвээр илтгэл тавив. Хуралд оролцсон улс төрийн намын төлөөлөгчид Ши Жиньпин даргын хэлсэн үгийг дээд хэмжээгээр үнэлж, ХКН-тай хамт үүрдийн энх тайван, амар амгалан, хамтдаа цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнцийг байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Хурал өндөрлөх үеэр МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл манай сэтгүүлчид ярилцлага өгөхдөө: Улс төрийн намууд бол тухайн орон орныхоо нийгэм, улс төрийн амьдралд маш их үүрэг рольтой оролцдог. Дээрээс нь улс төрийн нам бол тогтвортой ажилладаг учраас төр хоорондын харилцаанаас илүүтэйгээр улс төрийн намууд хоорондын харилцаа онцгой чухал гэдгийг энэ хурал дээр ярьж байна. Дэлхийн нйитэд өмнө тулгарч байгаа олон асуудлууд байна. Терроризм, байгалийн гамшиг, хар тамхины наймаа, янз бүрийн тэрс үзлүүд гээд... Тэгэхээр энэ бүхний эсрэг аль нэгэн орон ганцаараа тэмцээд дийлэхгүй ээ, харин бүх улс орнууд хамтдаа зогсож, ойголцож хамтралцаж байж л, за мөн зөрчилдөх талаа тодруулах биш, харин эвлэрэлдэх талаа тодруулж байж л эдгээр хүндрэл бэрхшээлийг давна гэж хэлж буй нь маш чухал юм. Түүнчлэн нэг онцголйсон зүйл бол улс орнууд ер нь хувиа хичээхээс илүүгээр нэг ертөнцийн ирээдүйг харсан, алсын хараатай ажиллаж, хөрш орнууд, бүс нутгийн орнууд, цаашлаад дэлхийн түвшинд бүгдээрээ хамтарч ажилахад улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагаа, улс төрийн намуудын ледрүүдийн ойголцол, үзэл санааны ойлголт нь маш чухал гэдгийг ярьцгаалаа. Ер нь олон орны удирдагчид өөр өөрсдийн орныхоо тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярьж, дээр нь Хятадын ард түмний маш богино хугацааны үсрэнгүй хөгжил, түүнийг ХКН-ын удирдан чиглүүлж байгаа байдал, ялангуяа Ши Жиньпин даргаар удирдуулж сүүлийн таван жилд ямар их амжилт олсныг бид нар бас “Хичээн зүтгэсэн таван жил” хэмээх үзэсгэлэнгээс харлаа.
“Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна” гэж Ши Жиньпин дарга МУ-д айлчлахдаа хэлж байсан. Яг тэрчлэн энэ олон улс орон, улс төрийн намуудтай хамтарч ажиллаж байж дэлхийн ирээдүйг хамтдаа шийднэ гэдэг ийм үзэл санаан дээр их олон улс төрийн нам байр суурь нэгтэй байлаа. МУ-аас дөрвөн нам оролцсон. Манай эрх барьж байгаа МАН оролцож, ерөнхий нарийн бичгийн дарга нь үг хэллээ. Хурлаас дэвшүүлж байгаа үзэл санааг МУ-ын улс төрийн намууд зарчмын хувьд бүрэн дэмжиж, байр суурь нэгтэй байгаа гэж бодож байна.
ХКН-ын 19-р их хурлын үйл ажиллагааг дэлхий нийтээрээ анхаарсан. Ялангуяа мөнхийн хөрш, хамгийн ойр хөршийн хувьд МУ-ын төр нийгмийн зүтгэлтнүүд, улс төрчид, улс төрийн намууд маш их анхаарч байсан. Энэхүү их хурлаас олон чухал шийдвэрүүд гарсан. Одоо харилцан ойлголцож, шударга байж, зөв онолыг практикдээ нэвтрүүлж байж улс орноо удирдан залах, ялангуяа янз бүрийн олон үзэл гэхээсээ илүү сайн засаглал байж л улс орноо удирдана. Түүнчлэн аль нэг орны хэрэгжүүлж буй үзэл санаа, онолыг шууд хуулбарлаж нүүлгэх биш, өөрийн түүх соёл, уламжлал, ахуй амьдрал, зан заншилд тохиролх өөрийн гэсэн зам мөрийг сонгох нь улс орон бүрд онцгой чухал, ийм хөгжлийн зам сонгож чадваас тэр улс орон хөгжих бололцоотой. Монголд “галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө” гэдэг сайхан үг байдаг. Яг тэр шиг бусдыг шууд дуурайх юм бол бас их бэрхшээлтэй гэдгийг хэллээ. Тийм учраас ХКН-ын улс орноо удирдаж байгаа зүйлээс авах, сурах зүйл маш их байгаа. Бид болохоор олон жилийн хамтын ажиллагаа намууд. Онол үзлийн хувьд ч, ер нь төрийн удирдлагад улс төрийн намын оролцоо, боловсон хүчнээ хэрхэн бэлдэх зэрэг бүх чиглэлээр ХКН-тай хамтарч ажиллах болно.