Хөвөөт шар хошууны “Асар” хөгжимтэй танилцлаа
Өөрчлөлт шинэчлэлт·40 жил "Бүс ба зам"-ын Хятад улс дахь аялал-Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын зүүн замын баг 06 дугаар сарын 11-ний өдрийн үдээс хойших сурвалжлагаар Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны Улаанмөчирийнхэнтэй уулзаж, “Асар” хөгжимтэй танилцлаа.
“Асар” хөгжим нь Юань гүрний үеийн хааны ордны хөгжим бөгөөд дуу, хөгжим, бүжгийг нэгтгэсэн урлагийн болно. Одоогоор энэхүү урлаг нь гээгдэж орхиогдоод зөвхөн Өвөр Монголын Цахарчуудын дунд маш ховорхон уламжлагдан хадгалагдаж байна. Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошуунд илүү хадгалагдаж байгаа тул тус хошуу нь Хятадын “Асар” хөгжмийн өлгий хэмээх сайхан алдатай болсон байна.
“Асар” хөгжим нь 2015 онд Хятадын Улсын зэрэглэлийн биет бус соёлын өвөөр бүртгэгджээ.
Хөвөөт шар хошууны Улаанмөчир “Асар” хөгжмийг эмхтгэн найруулж, 70 минутын тоглолт болгон “Төрийн их Асар”, “Юудбай Асар” зэрэг хөгжмийг сурвалжлагын багийнханд сонирхууллаа.