​Аминаас чухал нутаг минь

2019-04-30 13:38:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Аминаас чухал нутаг минь

Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Сөнид хошууны Ачит-Уул сумын Сайханшил гацааны малчин Түмэнжаргал аав ээж, эхнэр охинтойгоо тавуулаа амьдардаг. Түмэнжаргал 30 гаруй үхэр, сөнид үүлдрийн 100 гаруй хоньтой. Сүүлийн жилүүдэд бороо хур ховордож, өвс бэлчээр муудан, ган гачиг нүүрлэж буй цаг агаарын хүнд нөхцөлд тэднийхэн зундаа бусад айлын нутгийг түрээслэн малаа оторлуулах, бэлчээрийнхээ зарим хэсгийг төмөр тороор хүрээлэн мод ургамал тарих зэргээр нутаг усныхаа байгаль орчныг сэргээж байна. Тэрээр: 2008 оноос бор царгас, морин хунчир, шивээ зэрэг өвсний үр тарьж эхэлсэн боловч туршлагагүй, байгалийн нөхцөл зэрэг шалтгаанаар үр ашиг хүртэж чадаагүй юм. Харин 2012 оноос хойш харгана, торлог зэрэг ганд тэсвэртэй бутлаг ургамал тарьсан нь овоо ургасан байжээ.


Аминаас чухал нутаг минь

Энэ нутаг элс ихтэй учир машин явахад төвөгтэй, тарьсан модоо услах нь хамгийн хүнд ажил юм. Өнгөрөгч 2018 он гэхэд тэдний гэр бүл 8 мянган харгана, торлог тарьсныхаа 2 мянга гаруйг нь хувингаар ус зөөж усалсан байна.


Аминаас чухал нутаг минь

Үр хойчдоо ногоон ирээдүй бэлэглэхэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулах гэж хичээж яваа Түмэнжаргал эх дэлхийгээ хамгаалах энэ их аянд нэгдсэн үй олон хүмүүсийн зөвхөн нэг төлөөлөл. Чин сэтгэлт олны хамтын хичээл зүтгэлийн хариуд бидний ирээдүй улам ногоон болно гэдэгт итгэлтэй байна. Одоо та бүхэнд Түмэнжаргалын яриаг хүргэе, таалан болгооно уу.

Аминаас чухал нутаг минь

Аминаас чухал нутаг минь

Аминаас чухал нутаг минь

Сэтгүүлч Хасмөчир мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ