БРИКС-ийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн форум болов

2017-07-25 09:41:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БРИКС-ийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн 6 дахь чуулга уулзалт 24-нд Бээжинд нээгдлээ. Үйлдвэрчний эвлэлийн анхны  чуулга уулзалт Хятадад зохиогдож буй нь энэ юм. “Тогтвортой хөгжил хийгээд  үйлдвэрчний эвлэлийн үүрэг хариуцлага” сэдэвт энэ чуулганд Бразил, Орос,  Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг БРИКС-ийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн 11  байгууллагын удирдагчид оролцжээ.

Хоёр хоног  үргэлжлэх уг чуулга уулзалтаар, “тогтвортой хөгжил: хөдөлмөрчний ертөнцөд  тулгарч буй боломж, сорилтууд” “2030 оны хөтөлбөрийг ахиулъя: үйлдвэрчний  эвлэлийн түүхэн үүрэг”, “Шинэ алтан шар 10 жилийг нээе: БРИКС-ийн орнуудын  хөдөлмөрчний ертөнцийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлье” сэдвийн хүрээнд  санал бодлоо солилцох бөгөөд “БРИКС-ийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн чуулга  уулзалтын тунхаглал”, “БРИКС-ийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн хөдөлмөр  эрхлэлтийн яамны сайд нарын хурлын хамтарсан мэдэгдэл” зэрэг баримт бичгийг  бүрдүүлж, үйлдвэрчний эвлэлийн үүднээс 2017 оны БРИКС-ийн орнуудын удирдагчдын  уулзалтын үр дүнг баяжуулах юм байна.

Хятадын үйлдвэрчний  эвлэл бол БРИКС-ийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн хамтын ажиллагааны механизмын  идэвхтэй санаачлагч, ахиулагч байж, БРИКС-ийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн  байгууллагын хамтын ажиллагааг ахиулах явцад нааштай үүрэг гүйцэтгэсэн юм.  



Их уншсан

холбоотой мэдээ