БРИКС-ийн орнуудын аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгчдийн хурал болов

2017-07-25 11:21:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 24-ний өдөр мэдэгдэхдээ, БРИКС-ийн  орнуудын аюулгүйн асуудал хариуцсан дээд төлөөлөгчдийн хурал энэ сарын 27-28-ны  өдрүүдэд Бээжинд зохиогдож, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи хурлыг даргалах  болно гэлээ.

Лү Кан хэлэхдээ, энэ нь  Хятад улс БРИКС-ийн жижүүр орны хувиар зохион байгуулж буй цуврал арга хэмжээний  нэг нь юм. Өмнөд Африкийн орнуудын үндэсний аюулгүй байдлын сайд Давид Махлобо,  Бразилын ерөнхийлөгчийн тамгын газрын аюулгүй байдлын сайд Серхио Этчегойен,  ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев,  Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Довал нар хуралд оролцохоо мэдэгдээд  байна гэв.

Тэрээр танилцуулахдаа,  Аюулгүйн асуудал хариуцсан дээд төлөөлөгчдийн хурал нь БРИКС-ийн орнуудын улс  төрийн аюулгүй байдлын хүрээн дэх хамтын ажиллагаа өрнүүлэх чухал индэр бөгөөд  БРИКС-ийн орнууд стратегийн хэлхээ холбоогоо эрчимжүүлэх, улс төрийн итгэлцлээ  нэмэгдүүлэх, олон улсын ажил хэрэг дэх үр нөлөөгөө дээшлүүлэхэд чухал үүрэг  гүйцэтгэж байна. Талуудын зөвшилцлөөр энэ удаагийн хурлаар глобал засаглал,  терроризмтай тэмцэх, сүлжээний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, олон  улс бүс нутгийн асуудал, үндэсний аюулгүй байдал, хөгжил зэрэг асуудлаар санал  бодлоо солилцох болно.

Энэ удаагийн хурлаар  хамтын ашиг сонирхлыг хамгаалан, БРИКС-ийн орнуудын аюулгүй байдлын салбар дахь  хамтын ажиллагааг урагшлуулан, БРИКС-ийн орнуудын нэр нөлөөг тасралтгүй  дээшлүүлэн, 9-р сард болох БРИКС-ийн орнуудын удирдагчдын Сямэний уулзалтын  бэлтгэл ажлыг сайтар хийхийг Хятад улс хүсэж байна гэж Лү Кан  онцолжээ.

Их уншсан

холбоотой мэдээ