Долон нуур шянь ойжуулах ажлыг ихээр хийж байна

2017-07-25 15:40:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Долон  нуур шянь ойжуулах ажлыг ихээр хийж байна

ӨМӨЗО-ы Шилийнгол  аймгийн Долон нуур шянь цөлжилттэй тэмцэх явцад 70 мянган га газарт нарсан модыг  тарьж, цөлжилтийг үр ашигтай тогтоон барьсан төдийгүй тухайн нутгийн экологийн  орчныг сайжруулж, нутгийн хүмүүсийн амьжиргааны төвшнийг дээшлүүлж  байна. 
Долон нуур шяний Да Хэ Көү тосгон хоршоожилтын хэлбэрээр  "Долон нуур шяний Люй Дөү чих модны мэргэжлийн тарьж ургуулах хоршоо" байгуулж, тариачдын орлогыг нэмэгдүүлэв. Да Хэ Көү тосгоны намын үүрийн нарийн бичгийн  дарга Жэн Шивэний танилцуулснаар, хоршоо байгуулсны дагуу тариачдын газар  тарианд нэгдэлтэй чих мод ургуулж зарах төдийгүй ойжуулах ажиллагааг гэрээгээр  дааж хийдэг. Өдгөө чих модны нийт талбай 7 гад хүрч, нутгийн иргэдэд ажлын  байраар хангаж, орлогыг нэмэгдүүлсэн гэв. 

Түүнчлэн засгийн газраас  татвараас чөлөөлөх хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж, усан ашиглалтын байгуулалтын  талаар дэмжлэг үзүүлж байна. Урьхан


Долон  нуур шянь ойжуулах ажлыг ихээр хийж байна

 


Их уншсан

холбоотой мэдээ