БРИКС-ын орнуудын залуучуудын форум Бээжинд болж байна

2017-07-26 10:47:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: Хятадын Залуучуудын холбооны зохион байгуулж байгаа БРИКС-ын орны залуучуудын форум-2017 Бээжин хотод нээгдлээ. Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг орны 50 залуу төлөөлөгчид Залуучуудын хөгжил шинэчлэл, дэлхийн засаглал дахь залуучуудын үүрэг зэрэг сэдвээр ярилцана.  

“Түншлэлийг бий болгож залуучуудын хөгжлийг эрчимжүүлье ” уриатай энэ форум 3 өдөр үргэлжилж, БРИКС-ын орны залуучуудын үзэл бодол, ойлголцол, нийтлэг ойлголт, хамтын ажиллагааны тавцанг бий болгох, залуучуудыг БРИКС-ын орны хамтын ажиллагаанд оролцуулах, үр ашгийг нь хүртээх зэрэг эрхэм зорилготой юм байна. Арга хэмжээний үеэр бас залуучуудын фото зургийн үзэсгэлэн зохиогдох юм байна. Төлөөлөгчид мөн “Нэг бүс нэг зам”-ын тухай тайлан сонсож, холбогдох яам салбаруудаар, хуваалцах эдийн засгийн аж ахуйн нэгжүүдээр айлчилна.

Дүүрэнжаргал орчуулав 


Их уншсан

холбоотой мэдээ