Өвөр Монголын импорт экспорт дөчин хувь гаруйгаар нэмэгдэв

2017-07-27 15:09:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өвөр Монголын  импорт экспорт дөчин хувь гаруйгаар нэмэгдэв

Хөх хотын гаалийн 27-ны мэдээнд тэмдэглэснээр, оны  эхний хагаст, ӨМӨЗО-ны гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 49.55  тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 44.1 хувиар  нэмэгджээ.

Оны эхний хагаст, Өвөр Монголын “нэг бүс нэг зам” дагуу  орнууд хоорондын импорт экспортын хэмжээ ихээхэн нэмэгдсэн юм. Үүнд Өвөр  Монголын Монгол улстай хийсэн арилжааны импорт экспортын нийт хэмжээ 13.42  тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар нэмэгджээ. Орос улстай хийсэн  арилжааны импорт экспортын нийт хэмжээ 11.15 тэрбум юаньд хүрч, 26.2 хувиар  нэмэгдсэн байна.

Хөх хотын гаалийн ерөнхий бүртгэлийн газрын дарга Жяо  Жижюнь хэлэхдээ, оны эхний хагаст, ӨМӨЗО-ны гадаад худалдааны импорт экспорт  2016 оны 4-р улирлын суурь дээр эрчимтэй өсөж, ялангуяа он гарснаас хойш, нүүрс,  болд, төмрийн хүдрийн импортын үнэ өссөн зэрэг нь Өвөр Монголын гадаад худалдаа  өнгөрсөн оны мөн үеэс 40 гаруй хувиар өсөхөд түлхэц боллоо  гэжээ.

Цогзолмаа


Их уншсан

холбоотой мэдээ