"Хөвч" цөлжилттэй тэмцэх асуудлаарх олон улсын 6 дахь форум болж байна

2017-07-29 21:22:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Хөвч" цөлжилттэй тэмцэх асуудлаарх олон улсын 6 дахь форум болж байна

7-р сарын 29-нд "Хөвч" цөлжилттэй тэмцэх асуудлаарх олон улсын 6 дахь форум ӨМӨЗО-ны Ордос хотын Ханги хошууны "Хөвч" олон улсын хурлын төвд "Нэг бүс нэг замыг ногооруулж, цөлжилттэй тэмцэх эдийн засагт хэмнэлттэй аргуудыг хуваалцах нь" сэдвийн дор нээгдэв. Хуралд дэлхийн олон улс орны төлөөлөгч, судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийт 300 гаруй төлөөлөгч оролцож , тэдний дотор Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Яам, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн 4 төлөөлөгч оролцож байна. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпины ирүүлсэн захидлыг Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ма Кай  уншиж, чухал үг хэлэв.

"Хөвч" цөлжилттэй тэмцэх асуудлаарх олон улсын 6 дахь форум болж байна

Форумын үеэр, хуралд оролцсон төлөөлөгчид "нэг бүс нэг зам" дагуух орнуудыг багтаасан цөлжсөн бүс нутаг цөлжилтийн эсрэг хамтран ажиллах, экологийн технологийн шинэчлэл, ногоон санхүү, ядуурлыг бууруулах зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн ихээхэн анхаарал хандуулж буй асуудлаар санал бодлоо солилцов.
Уг форумыг Хятадын Технологийн Яам, Үндэсний ойн товчоо, ӨМӨЗО-ны захиргаа, НҮБ-ын Байгаль орчны газар, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх  конвенцын хэрэг эрхлэх газар гол зохион байгуулж, Ордос хотын захиргаа, Хятадын Или олон улсын сан эрхлэн зохион байгуулж байна.

"Хөвч" цөлжилттэй тэмцэх асуудлаарх олон улсын 6 дахь форум болж байна

"Хөвч" цөлжилттэй тэмцэх асуудлаарх олон улсын 6 дахь форум болж байна

"Хөвч" цөлжилттэй тэмцэх асуудлаарх олон улсын 6 дахь форум болж байна

"Хөвч" цөлжилттэй тэмцэх асуудлаарх олон улсын 6 дахь форум болж байна

ХОУР-гийн сэтгүүлч Н.Пүрэвжав мэдээлэв



Их уншсан

холбоотой мэдээ