Рашаан хот экологийг эрчтэй хамгаалж байна

2017-08-10 15:55:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хянганы нурууны өмнө бэл дэх  ӨМӨЗО-ны Рашаан хот уг нь Хятадын модон материалын үйлдвэрлэлийн чухал бүс, тэр  нутгийн хүмүүсийн олонх нь ойн бүсийн ажилчин байсан юм. Ойн аж ахуйн нөөц  хомстохын хэрээр, тэр нутагт нөөц баялаг, эдийн засгийн хямралд орсон байна.  1996 онд Рашаан хотыг байгуулснаас хойш, тус хот экологи, аялал жуулчлалыг  хөгжүүлэх замаар хүнд хэцүү байдлаасаа аажмаар гарч, экологийн хамгаалалтыг  биелүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулсан хос амжилтад хүрчээ.  

Эндхийн үзэмж маш сайхан юм аа.  Энд эрт цагт галт уул дэлбэрсний дараах өнгө үзэмж тодордог нь хүмүүст маш  эрхэмсэг, үнэн бодит байдлыг мэдрүүлдэг. Иймээс цаг зав гаргаж, уулын ойр хавиар  тойрч үзмээр байна.

Рашаан хотын үндэсний ойн  хүрээлэнгийн үзэсгэлэнэт Дүжюнь нуурын хөвөөнд зогсоод байгалийн сайхныг харж  байсан Жянсү мужийн Үшигээс ирсэн жуулчин Дэн Ширун энэ удаа гэр бүлээрээ  жуулчилж ирээд, сэтгэл өндөр ярьж байлаа. 

Рашаан хот Өвөр Монголын  Хянган аймгийн баруун хойд хэсэг, Хянганы нурууны ойн бүсийн төв хэсэгт байдаг  ба умард талаараа Монгол улстай хиллэдэг. Энд байгаа Рашаан хотын үндэсний ойн  хүрээлэнд Азийн хамгийн том галт уулын дэлбэрэлтээс болсон 200 гаруй ам  дөрвөлжин км талбай бүхий хүрмэн чулуу, геологийн бүтэц, хөрс, ургамлын  биомассын түрсүүд байдаг. Иймээс энд элбэг дэлбэг ойн нөөцтэй, түүхэнд Хятадын ойн аж ахуйн гол бааз байсан юм. 

БНХАУ  байгуулагдсанаас өнгөрсөн зууны 80-аад он хүртэл үндэсний бүтээн байгуулалтын  шаардлагаас болж эндхийн модон материалын хэрэглээ ихсэж, түүхэнд хамгийн өндөр  түвшинд хүрсэн. Хэрэглээ ихэссэнээс ойн бүсийн үйлдвэрлэл 90-ээд онд хүнд  байдалд орсон юм.

90-ээд  оны эцэст, Рашааны ой аж ахуйн газар ажилтнуудынхаа цалинг 18 сараар тавьж  чадахгүй болж, ажилтнуудынх нь ахуй амьдралд нөлөөлж байжээ. Энэ байдал 1996 онд  Рашаан хот байгуулагдсанаас хойш өөрчлөгдөж эхэлсэн. Тэр үеэс эхлэн экологийн  бүтээн байгуулалтыг хотын гол бодлого болгон, давуу талдаа түшиглэн хөгжлийн  стратегийг боловсруулсан тухай Рашаан хотын аялал жуулчлалын газрын дарга Бан  Фэн хэлэхдээ: "Одоо хотын хүн амын 80 хувь нь ойн аж ахуйн  газрын ажилтан, гэр бүл нь юм. Уламжлалт ойн аж ахуй явуургүй болсон нөхцөлд яаж шинэ зам нээх асуудалд Рашаан хотод тулгарсан бодитой, ноцтой асуудал болоод  байсан. Тэр үед олон талын нөхцөл байдлыг бодолцсоны эцэст одоогийн ойн аж ахуй,  аялал жуулчлалын нөөцөд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх замыг сонгосон  юм.”

20  гаруй жилийн хөгжлийн үр дүнд өнөөдрийн Рашаан хот аялал жуулчлалаар гол болгон,  хотын төлөвлөлтийг сайжруулж, зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг  эрчимжүүлэн, жуулчин хүлээж авах чадавхаа дээшлүүлсэн. Ялангуяа экологи, байгаль  орчныг хамгаалахад анхаарал хандуулах болсноор ойн бүрхэвч 1996 онд хот  байгуулах үед 69 хувийг эзэлдэг байсан бол 2016 онд 81.2 хувь хүрсэн юм. Өвөр  Монголын Хянганы нуруу, рашааны аялал жуулчлалыг хөгжүүлэх ХХК-ны намын ажлын  зөвлөлийн дэд дарга Янь Түнлинь танилцуулснаар өнгөрсөн зууны 50-аас оноос  өнөөдөр хүртэлх хугацааны Рашаан хотод хүний хүчээр тарьж ойжуулсан талбай 80  мянган га-д хүрсэн байна.

Экологийн таатай орчин нь Рашааныг  өвөрмөц онцлогтой, жуулчдын сонирхлыг их татдаг хот болгожээ. Жуулчид ихээр ирж  буй нь орон нутгийн үйлдвэрлэлийн бүтцэд өөрчлөлт оруулж, ойн аж ахуйн  ажилтнуудын орлого, ажлын байраар хангах боломжийг нэмэгдүүлснээр олон ажилтны  үр хүүхэд нутаг орондоо үлдэж, нутаг орныхоо бүтээн байгуулалтад идэвхтэй  оролцох болов. Рашааны ойн цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах албаны ажилтан Шей  Жин-Юй 24 настай, ойн бүсийн ажилтны гэр бүлийн 3 дахь үеийн ажилтан юм. Тэрээр  дунд сургуулийн ахлах ангиа төгсөөд энд 5 жил ажиллаж  байна. 

"Би энд хайртай, нутаг усандаа хайртай. Одоо энд  урьдынхаас ялгаагүй, мөн л уулын эх баялгаа ашиглан амьдарч байна. Гэхдээ арга  хэлбэр нь өөр болсон. Урьдынх шиг байвал эх баялаг дуусна гэж бий. Гэвч өнөө  баялгаа сайтар хамгаалах болсон. Манай жуулчлалын ажил улам хөгжинө гэдэгт  итгэлтэй байна" гэжээ. 
2013 онд, Рашаан хот үндэсний хэмжээний  "экологийн жуулчлалын жишиг бүс" цол хүртэж, 2016 онд бүх Хятадын эхний  ээлжийн "Хятадын олон нутгийг хамарсан аялал жуулчлалын жишиг бүс"-ийн хүрээнд  хамрагдав. Тэр жил, хүн ам нь 70 мянгад хүрэхгүй Рашаан хот давхардсан тоогоор  3 сая жуулчныг хүлээн авч, жуулчлалын ажил төрлийг хөгжүүлэх замаар ойн бүсийн  ажилтнуудын үйлдвэрлэлийн арга хэлбэрээ өөрчлөхийг ахиулж байна. Ойн аж ахуйд  түшиглэн хөгжсөн Рашаан хотын ногоон хөгжил, ногоон амьдралын цар хүрээ улам  өргөжиж байна.    







Их уншсан

холбоотой мэдээ