Юй Жэншэн тэргүүтэй төвийн төлөөлөгчид Хянган аймагт ажиллав

2017-08-12 15:58:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 Ши Жиньпинээр төв болгосон ХКН-ын төв хорооны анхаарал,   Хятадын үндэстнүүдийн ард түмний чин сэтгэлийн ерөөлийг авч, ХКН-ын төв хорооны   улс төрийн товчооны байнгын хорооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ын бүх Хятадын   хорооны дарга, төвийн төлөөлөгчдийн тэргүүн Юй Жэншэн 11-нд төвийн төлөөлөгчдийг   дагуулан Өвөр Монголын Хянган аймгийн боловсон хүчин, олон түмнийг эргэж, ӨМӨЗО   байгуулагдсаны 70 жилийн ойг хамтдаа тэмдэглэв.

11-нд   Юй Жэншэн тэргүүтэй төлөөлөгчид Улаан хотын Хан уул экологийн нөхөн сэргээх   бүсэд хүрэлцэн ирж, экологийг нөхөн сэргээсэн байдал, хуучин орон сууцыг   шинэчилсэн байдалтай танилцав. Тэрээр: Экологийн сайн сайхан орчин ахуй нь   Хянган аймгийн нөөц хүч, давуу тал юм. Хөгжлийн явцад хамгаалж, хамгаалалтайгаар   хөгжиж, ногоон хөгжлийн үр өгөөжийг иргэдэд хүртээх хөгжлийн замаар замнах   хэрэгтэй гэжээ.

 Юй   Жэншэн, Улаан хотын Ялалт гацаанд ажиллахдаа тосгоны намын байгуулалт, үндэстний   эв нэгдэл, ядуурлаас ангижруулах ажилтай танилцлаа. Тэрээр иргэдийн амьдрал   өдрөөс өдөрт сайжрахыг хүсэн ерөөв. Дараа нь тэр Буян хэмээх монгол айлаар орж,   тэдний үйлдвэрлэл, ажил амьдралтай танилцан, шинжлэх ухаанчаар тариалж, орлогоо   нэмэгдүүлээрэй гэжээ.

Тэрээр:   Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинпиний хэлсэн үг, улс орноо засах шинэ үзэл   баримтлал, шинэ стратегиас гүнзгий суралцаж, түүний 7-р сарын 26-нд хэлсэн үгний   үзэл санааг баримталж, ядуурлаас ангижирч чинээлэг болох үйл явцаа түргэтгэн,   Хятадын умард нутгийн экологийн халхавчийг бэхжүүлж, үндэстнүүдийн ард түмний   амьдралыг сайжруулан, Хянган аймгийн улам сайхан ирээдүйг цогцлоон байгуулах   хэрэгтэй гэжээ. 


Их уншсан

холбоотой мэдээ