Өвөр Монголын анхан шатны ядуурлыг хорогдуулах ажилд тусалж байна
Бээжин хотын хөдөө аж ахуйн техникийн салбарын ажилтнуудын тусламжаар таригдсан Өвөр Монголын Улаанцав хотын Шинхэ шяний хөдөө аж ахуйн туршилтын бүсийн шош, вандуй, сагамхай, гүргэм, гунон зэрэг ургацыг саяхнаас хураахад бэлэн болсон байна.
Шинхэ шянь Бээжин хотоос 2 цагийн зайтай эдийн засгийн тойрогт хамрагддаг. Тэр нутгийн хөрс ямар ч бохирдолгүй. Гэвч уур амьсгал хуурай, тариан талбай нь олон жил эзгүй хаягдаад байсан бол Бээжин хотын хөдөө аж ахуй, шинжлэх ухаан техникийн салбарын дэмжлэгээр тусгай мэргэжлийн баг олон удаа очиж, 9 шян суурины 100 өрхийг эхний ээлжинд ядуурлаас ангижруулах өрхөөр сонгож, тариалах арга, технологийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна.