Астанагийн дэлхийн яармагийн салбар арга хэмжээ эхэллээ

Цогзолмаа 2017-08-23 10:05:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Астанагийн  дэлхийн яармагийн салбар арга хэмжээ эхэллээ

22-нд, Астанагийн  дэлхийн тусгай яармагаас Өвөр Монголд зохион байгуулсан арга хэмжээний нээлтийн  ёслолд ӨМӨЗО-ны дарга Бү Шяолинь: “Астанагийн дэлхийн тусгай яармагийн Хятадын  ордноор дамжуулан, ӨМӨЗО Казахстан зэрэг Төв Азийн орнуудтай харилцаа холбоогоо  эрчимжүүлэн, нэг бүс нэг замыг энх тайвны зам, хөгжил дэвшлийн зам, шинэчлэл  нээлтийн зам, шинэ бүтээлийн зам, соёл иргэншлийн зам болгон бүтээн байгуулахыг  хүсэж байна” гэжээ.  

Бү Шяолинь: Өвөр Монгол бол Хятадын цэвэр эрчим хүчний  чухал бааз, гал, салхи, нарны энергийн цахилгаан цогцолборын чадавх, тоног  төхөөрөмжийн түвшин бүх Хятадын тэргүүлэх эгнээнд орж, нүүрсийг хий, тос болгох  зэрэг химийн аж үйлдвэрийн түвшин улс орондоо тэргүүлж, өнгөт металлургийн аж  үйлдвэр, том оврын тоног төхөөрөмжийн аж үйлдвэрүүд давуу талтай юм  гэжээ.

Бү Шяолинь: Эрт дээр үеэс байсан тал нутгийн торгоны зам  Хятад болон Ази Европын орнуудын худалдаа, эдийн засаг, соёлын харилцааны чухал  зам суваг болсоор ирсэн юм. 2016 онд нээгдсэн Бугат-Астана, Улаанцав-Алма-Ата  чиглэлийн Төв Азийн төмөр замын шугам ӨМӨЗО-ыг Казахстан зэрэг төв Азийн  орнуудтай нягт холбох юм гэжээ.

Мөн өдрийн арга хэмжээнд гадаад дотоодын 160 гаруй хүн  оролцож, 16 төсөлд гарын үсэг зурсан байна.



 

Их уншсан

холбоотой мэдээ