БРИКС-ийн орнуудын шинийг бүтээх чадамж дээшилж байна

Цогзолмаа 2017-08-29 16:25:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 

БРИКС-ийн  орнуудын шинийг бүтээх чадамж дээшилж байна

БРИКС-ийн орны удирдагчдын 9 дэх уулзалт 9-р сард  Шямэньд болно. БРИКС-ийн орнууд бол шинээр хөгжиж байгаа зах зээлийн орнуудын  шинжлэх ухаан, технологийн салбарт шинийг бүтээх гол цогцууд, мөн дэлхийн  шинжлэх ухаан технологийн салбарын шинийг бүтээх чухал хүчин юм. Хятадын шинжлэх  ухаан технологийн харилцааны төвөөс 29-нд гаргасан тайланд тэмдэглэснээр,  БРИКС-ийн орнуудын судлан хөгжүүлэх салбарт жилд хөрөнгө оруулж байгаа хэмжээ  бүх дэлхийн 17 хувийг эзэлж, БРИКС-ийн орнуудаас дэлхийн шинжлэх ухаан,  технологийн шинийг бүтээх салбарт хувь нэмрээ оруулж байгаа хэмжээ тасралтгүй  нэмэгдэж байна.

Хятадын шинжлэх ухаан технологийн харилцааны төвөөс  зохион байгуулсан “БРИКС-ийн орнуудын шинийг бүтээх өрсөлдөөний чадавхын 2017  оны хөгжлийн тайлан”-г гаргахад Оросын үндэсний эдийн засгийн их сургууль зэрэг  гадаад дотоодын их дээд сургууль, судалгааны байгууллагын 40 эрдэмтэн,  мэргэжилтэн оролцжээ.

  

Их уншсан

холбоотой мэдээ