Хятад, Тажикстан бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоов

2017-09-01 09:18:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Тажикстан бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоов

8-р сарын 31-нд Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийж, шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын хэлцэлд оролцохоор ирсэн Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмоновтой хэлэлцээ хийжээ. Хятад, Тажикстан бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, Хятад, Тажикстаны харилцааг шинэ түүхэн гараанаас улам хөгжүүлэхээр хоёр төрийн тэргүүн санал нэгтэй шийджээ.

Хятад, Тажикстан бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоов

Ши Жиньпин: Хятад, Тажикстан бол найрсаг хөрш бөгөөд дээд хэмжээнд харилцан итгэлцсэн стратегийн түнш юм. Дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш, хоёр орон харилцан хүндэтгэж, харилцан ойлгож, харилцан дэмжиж, Хятад, Тажикстаны харилцаа баялаг үр дүнд хүрсэн юм гэжээ.

Ши Жиньпин: Тажикстаны тал “нэг бүс нэг зам” санаачилгыг эхнээс нь дэмжиж ирснийг Хятад улс сайшааж байна. Хоёр тал “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг Тажикстаны 2030 оноос өмнөх улс орны стратегитай гүнзгий уялдуулж, Хятад Тажикстаны хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, зам харилцаа, эрчим хүч, боомт, интернетийн дэд бүтцийн барилга байгуулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүх талын дэд бүтцээр түншилсэн байдлыг ахиулах хэрэгтэй гэжээ.

Хятад, Тажикстан бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоов

Ши Жиньпин: ШХАБ байгуулагдсан 16 жилийн турш, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжлийг хамгаалахын төлөө чухал нөлөө үзүүлсэн юм. ШХАБ-ын ээлжит дарга орны хувьд Хятадын тал Тажикстаны талтай нягт хамтран ажиллаж, уг байгууллагын улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэг, гадаад харилцаа, механизмын байгуулалт зэрэг талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

Хятад, Тажикстан бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоов

Рахмонов: Хятад улс бол Тажикстаны сайн хөрш, сайн түнш, сайн ах дүү юм. Дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш, Тажикстан, Хятадын харилцаа тасралтгүй хөгжиж, хоёр тал улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарт нягт харилцаа тогтоосон юм. Хоёр орон эрх тэгш харилцан ашигтай зарчмын үндсэн дээр эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж байна гэжээ.

Хятад, Тажикстан бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоов

Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн "Бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хятад, Тажикстаны хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж, "Хятад, Тажикстаны хамтын ажиллагааны хөтөлбөр” мөн шинжлэх ухаан техник, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтцийн барилга байгуулалт, хүн хүч, орон нутаг, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын 10 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.



Их уншсан

холбоотой мэдээ