Ли Кэчян олон улсын эдийн засгийн гол байгууллагын тэргүүн нартай уулзана
2017-09-06 19:35:47
Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 6-д хэлэхдээ, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 9-р сарын 12-ны өдөр Бээжинд Дэлхийн Банкны ерөнхийлөгч Жим Үон-ким, Олон Улсын Валютын Сангийн ерөнхийлөгч Лагард, ДХБ-ын ерөнхий захирал Азеведо, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын ерөнхий захирал Райдер, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Гурриа болон Санхүүгийн Тогтвортой Байдлын Зөвлөлийн тэргүүн Гернея нартай 2 дахь дугуй ширээний уулзалт хийж, эдийн засгийн өсөлт, бүтцийн өөрчлөлт, тогтвортой хөгжил, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдал, ажлын байраар хангах зэрэг асуудлаар ярилцах болно гэжээ.