236 хэмийн хуурай халуун хүдэр илрүүлэв

2017-09-07 17:29:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Хятадын баруун биеийн   Хөхнуур мужийн Гүн Хэгийн сав газраас Хятадын эрдэмтэд ашигт малтмалын шинэ эх   баялаг болох хуурай халуун хүдрийг олж илрүүлснээр, Хятад улс энэ салбарт чухал   амжилт гаргасан байна. Энэ шинэ эрчим хүч маш их нөөцтэй хэрнээ   бохирдолгүйгээрээ давуу талтай юм.

Хуурай халуун хүдэр 3-10 мянган   метрийн гүнд, целсийн 150 хэмээс дээш халуун байдаг ба цахилгаан гаргах,   дулаалга, газрын тос олборлох зэрэг олон салбарт өргөнөөр ашигладаг юм. Хуурай   халуун хүдрээр мөн улирал, цаг уураас шалтгаалахгүйгээр маш бага өртгөөр   цахилгаан гаргаж болдог ажээ.  

Эрдэмтэд Хөхнуурын Гүн Хэгийн сав газар   худаг өрөмдөх, өндөр халуун, өндөр даралттай нөхцөлд газрын гүний халууныг   хэмжих зэрэг олон чухал технологи ашиглаж, газрын гүн рүү таван худаг өрөмдсөний   үр дүнд бүгдээс нь хуурай халуун хүдэр илрүүлсэн байна. Хөхнуур мужийн нутаг   дэвсгэр, эх баялгийн танхимын геологийн орчны газрын дарга Янь Вэйдэ   танилцуулахдаа: Энэ удаагийн хайгуул судалгааны үр дүн амар олдоогүй юм гэжээ.  

Тэрээр хэлэхдээ, "Энэ 5 худгийг   2000 метр орчим гүн өрөмдөж, халуун хүдэр олборлосон юм. 3705 метрийн гүнээс 236   хэмийн хуурай халуун хүдэр гарсан. Бид дотооддоо хайгуулын талаар шинэ амжилт   гаргасан төдийгүй олон улсын чанар, стандартын дагуу, дээд зэргийн хуурай халуун   хүдэр олж илрүүллээ" гэжээ. 

Эрдэмтэд мөн геофизик, геохими,   цацраг идэвхт бодисыг шалгах зэрэг ерөнхий аргаар хуурай халуун хүдрийн илэрц   бүхий хайгуулын 18 газар нийт 3000 ам дөрвөлжин км талбайг тодруулсан байна.   Эхний төсөөллөөр, Хятадад хуурай халуун хүдрийн нөөц 856 их наяд тонн стандарт   нүүрсний хэмжээтэй тэнцэж байна. Олон улсын стандартаар түүний 2 хувийг нээн   ашиглаж болох учир Хятадад ашиглаж болох хуурай халуун хүдэр 17 их наяд тонн   байгаа юм. Зүүн Өмнөд тэнгисийн дагуу бүс, зүүн хойдын тал нутаг, умардын тал   нутаг, Хөхнуур-Түвдийн өндөрлөг нь хуурай халуун хүдрийг ашиглах хамгийн их   нөөцтэй бүс нутаг юм. Эдгээрээс ялангуяа Хөхнуур-Түвдийн өндөрлөгийн өмнөд хэсэг   хуурай халуун хүдрийн нөөц ихтэй бөгөөд илч нь маш өндөр юм байна.
Хятадын   Геологийн судалгааны газрын Ус геологийн орчны геологийн судалгааны төвийн   Газрын дулааны тасгийн дарга Жан Шэнчи хэлэхдээ: Уламжлалт газрын дулааны усны   эх баялгийг ихээр ашиглавал хөрсөн доорх усны түвшин буурч эх баялаг устана.   Харин хуурай халуун хүдэр дэлхийн бөмбөрцгийн дотоод дулаанаас эх үүсвэртэй   байдаг тул газар сайгүй элбэг, нөөц ихтэй баялаг юм гэжээ.  

"Халуун усны газар доорх халуунтай адилтгавал хуурай халуун хүдэр нь   хатуу хэлбэрээр хадгалагддаг. Хуурай халуун хүдэр нь илч ихтэй, элбэг нөөцтэй   байдаг. Олборлох явцад байгаль орчны бусад асуудал гарахгүй, байгальд сөргөөр   нөлөөлдөггүй юм" гэжээ.

Хуурай халуун хүдэр бол олон улсад   нийтээр хүлээн зөвшөөрсөн өндөр үр ашигтай, нүүрстөрөгч бага ялгаруулдаг цэвэр   эрчим хүч юм. Өнгөрсөн зууны 70-д оноос эхэлж дэлхийн олон орон хуурай халуун   хүдрийг нээж ашиглах туршилт хийсээр ирсэн юм. Өдгөө Америк, Англи, Австрали   зэрэг улс олон туршилтын бааз ажиллуулж байна. 

Хятадын Геологи хайгуулын газрын   Усны орчин судлах газрын инженер Жан Эрюнь танилцуулж хэлэхдээ: "Олон улсын хамтын нийгэмлэг хуурай халуун хүдрийн эрчим хүчийг нээж   хөгжүүлэхийг ихэд чухалчилж байна. Америк зарим нутагтаа туршилтын журмаар   цахилгаан гаргаж эхлээд байгаа юм. Ерөнхийд нь авч үзвэл, хуурай халуун хүдрийн   эрчим хүчийг хөгжүүлэх, ялангуяа худалдааны журмаар хөгжүүлэх ажил туршилтын   шатандаа байна" гэжээ. 

Хуурай халуун хүдэр рүү хүйтэн ус цутгаж түүнээс   гарах уурыг ашиглах аргаар эрчим хүч гаргадаг. Ашиглах явцад бохир бодис   гарахгүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй юм. Хятадын Геологийн эрэл хайгуулын   шинжлэх газрын Газрын гүний эрчим хүчний мэргэжилтэн хэлэхдээ: Хэрэв энэ эрчим   хүчийг зүй зохистой ашиглаж чадвал цаг уурын дулаарал, хүчлийн борооноос үр   ашигтай сэргийлж болох юм гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ