ХКН-ын 19-р их хурлыг сурвалжлан мэдээлэхийг сайшаана
Синьхуа агентлагийн мэдээ: Удалгүй ХКН-ын 19-р их хурал хуралдах гэж байгаа бөгөөд хурлыг гадаад дотоодын сэтгүүлчид сурвалжлан мэдээлэхийг сайшааж байна.
Гадаадын сэтгүүлчид болон Хонконг, Макао, Тайванийн сэтгүүлчдийн сурвалжлан мэдээлэхэд тус дөмөх болохын төлөө их хурлаас сурвалжлагчдын бүртгүүлэх системийг http://cpc19reg.zgjx.cn ажиллуулж эхэлсэн байна. Бүртгүүлэх хугацаа 2017 оны 9-р сарын 8-наас 2017 оны 9-р сарын 25 хүртэл үргэлжилнэ.
Гадаад дотоодын сэтгүүлчдийн сурвалжлан мэдээлэх ажилд тус дөхөм болохын төлөө 19-р их хурлын хугацаанд Бээжинд хэвлэлийн төв ажиллуулж, тэдэнд үйлчлэх болно. Мөн хэвлэлийн бага хурал зохион байгуулах, сурвалжлах үйл ажиллагаанд холбоо барих зэрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна, 19-р их хурлын албаны сайт, албаны вичат ажиллуулж, сэтгүүлчдийг мэдээ мэдээлэл, техникийн баталгаагаар хангах болно. Гэрэлт орчуулав