Цөлийн экологийн баялгийн тайлан гаргав
11-нд НҮБ-ын байгаль орчны программын газар "НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц"-ыг үндэслэн байгуулагч орнуудын 13 дахь хурлын үеэр "Хятадын Хөвчийн экологийн баялгийн тайлан" гаргасан бөгөөд энэ нь НҮБ-аас гаргасан энэ тухай анхны тайлан юм.
Тайланд: Хөвчид 650 мянган га цөлийг нөхөн сэргээж, 154 сая тонн нүүрстөрөгчийг тогтоож, 183 сая тонн хүчилтөрөгчийг ялгаруулсны улмаас экологийн 500 тэрбум юанийн өртөг бүтээж, орон нутгийн 100 мянган хүнийг ядуурлаас ангижруулан, давхардсан тоогоор нэг сая хүнийг ажлын байраар хангасан гэжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, байгаль орчны программын газрын гүйцэтгэх захирал Эрик Солхеш: Хөвчийн загвараар элс асуудал биш, харин боломж болж байна. Орон нутгийнхан иргэдийг ядуурлаас гаргах, эдийн засаг хөгжүүлэхийг маш сайн уялдуулжээ. Энэ жишээ дэлхийд цөлжилттэй тэмцэх үлгэр жишээ туршлага болно гэжээ.
Урьхан