Цөлжилтийг үр ашигтай тогтоон барьж байна

2017-09-12 16:04:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц"-ын үүсгэн байгуулагч орнуудын дээд хэмжээний 13 дахь хурал 11-нд Өвөр Монголын Ордос хотноо нээгдэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хуралд баярын илгээмж явуулж тэмдэглэхдээ, Хятад улс конвенцын үүргийг хэлбэрэлтгүй биелүүлж, тус хурлаар тавьсан зорилтын дагуу гишүүн орнууд болон Олон улсын байгууллагатай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулахаар хүчин чармайлт гаргана гэжээ. 

Хурал "Гар гараа барилцан цөлжилттэй тэмцэж, хүн төрөлхтөнд үр шимийг нь хүртээе" уриан дор болж, тогтвортой хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, конвенцын стратегийн шинэ загварыг гарган, цөлжилтийн хүрээг нэмэгдүүлэхгүй байхыг баталгаажуулан, хөрөнгө хуримтлуулж тус ажлыг дэмжих зорилт тавилаа. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян нээлтийн ёслолд Ши Жиньпин даргын баярын илгээмжийг уншиж, илтгэл тавьжээ. Тэрээр: Хятад улс 2015 онд НҮБ-ын хөгжлийн чуулга уулзалтын үеэр Ши Жиньпин даргын өгсөн амлалтыг нухацтай хэрэгжүүлнэ.  2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үүргээ болгож, хөгжлийн шинэ үзэл баримтлалын дагуу цөлжилттэй тэмцэх ажлыг экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал агуулга болгож, олон улсын солилцоо, хамтын ажиллагааг бүх талаар эрчимжүүлэн, Хятадын онцлогтой элсэн цөлийн экологийн системийг нөхөн сэргээх, иргэдийн амьжиргааг сайжруулахыг уялдуулсан замналыг буй болгоно гэжээ. 

Цөлжилт дэлхийн экологийн хамгаалалтын хэцүү сорилт бөгөөд “Дэлхийн хорт хавдар” гэгддэг. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Моника Бабу: Дэлхийн хөрс сайтай газар тариалангийн талбай жил бүр 20 хувиар буурч байна. Зөвхөн өнгөрсөн 18 сарын байдлаар 20 гаруй улс орон ган гачгийн улмаас онцгой байдал зарлажээ. Дэлхий нийтээрээ цөлжилттэй тэмцэхэд Хятад улс үлгэр жишээ болж байна. Хятад улс газрыг нөхөн сэргээх талаар олон дэвшилтэт туршлагатай. Нөхөн сэргээлтээр дамжин үржил шимгүй газар амилж эхлээд байна. Шар хөрст өндөрлөгөөс Ордос хүрэх Хөвчийн элс өнөөдөр буцаад сэргэж байна. Ард иргэд, хувийн хэвшил, орон нутгийн захиргааны хамтын хүчин чармайлтаар Хөвчийн элсний 6000 ам дөрвөлжин километр талбай нэгэнт сэргэжээ. 102 мянган хүн ядуурлаас ангижирч, экологи, хүний хөгжил цуг дэвшиж байна. Бид хөдөө орон нутгийн эмзэг давхаргынханд газар тариалан эрхлэх тогтвортой ажлын байр гаргаж болно. Цаг агаарын өөрчлөлт, гангийн байдалд хариу арга хэмжээг сайжруулан, хот болон улс орнуудын хоорондын уялдаа холбоог сайжруулж, олон тоогоор цагаачлах, хэт хотжилтыг хянах хэрэгтэй гэжээ.

Хятад улс бол манай гаригийн хамгийн ноцтой цөлжсөн, түүний хор хөнөөлийг хүртэх хүн амын тоогоор хамгийн олон улс орны нэг юм. Холбогдох тоо баримтаас үзвэл, Хятад улсын нутагт 8 том элсэн цөл, цөлжсөн 4 бүс байдаг нь нутаг дэвсгэрийнх нь 5-ны 1 хувийг эзэлдэг юм. Хятад улс маш идэвхтэй байр сууриар цөлжилтийн эсрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлснээр ирсэн бол 1994 онд “НҮБ-ын цөлжилтийн эсрэг конвенц”-ын үүсгэн байгуулагч орон болж, 2001 дахин“Цөлжилтийн эсрэг үндэсний хууль” батлан, нутаг нутгийн хөрс, цаг уурын нөхцөл, онцлогт зохицуулан, цөлжилттэй тэмцэж, илэрхий амжилт гаргсан юм. Хятадын Ойн аж ахуйн үндэсний газрын орлогч дарга Лю Дүншэн: Хятад улс нэгэнт цөлжсөн нутгийг цар хэмжээ нэмэгдэхийг бүрмөсөн таслан зогсоох зорилтоо биелүүлсэн гэжээ. Тэрээр: Өнгөрөгч зууны эцэстэй харьцуулахад, Хятад улсын цөлжсөн нутгийн талбай жил тутамд 10.400 ам дөрвөлжин километрийн хурдаар нэмэгдэж байсныг үр ашигтай хязгаарлан зогсоож, эсрэгээр нь жил бүр 2424 ам дөрвөлжин километрийн хурдаар багасах болсноор, ургамлын бүрхэвч буюу хөрсгүй болсон нутгийн талбай  өнгөрөгч зууны эцсээр жил тутамд 3436 ам дөрвөлжин километрээр нэмэгдэж байсан бол одоо жил бүр 1980 ам дөрвөлжин километрээр багасаж байна. Энэ бол олон жил цөлжилттэй тэмцсэн нөр их ажил, практикийн аугаа их ололт амжилт юм. 2020 он гэхэд бид ургамлын бүрхэвчгүй нутгийн 50 хувийн хөрсийг сэргээх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2050 он гэхэд бүхнийг засаж сэргээнэ. Бид энэ зорилтыг биелүүлж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.”

"НҮБ-ын цөлжилтийн эсрэг конвенц”-ыг үүсгэн байгуулагчдын чуулган бол тус конвенцын хамгийн дээд байгууллага бөгөөд 1994 оноос хоёр жил тутамд нэг удаа хуралддаг. Энэ удаагийн чуулганд конвенц байгуулсан 196 орон, олон улсын 20 гаруй байгууллагын албан ёсны 1400 гаруй төлөөлөгч оролцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ