Шиньжянд 12 жилийн ерөнхий боловсрол төлбөргүй боллоо

Цогзолмаа 2017-09-12 16:24:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Шиньжянд  12 жилийн ерөнхий боловсрол төлбөргүй боллоо

12-нд Шиньжяны соёлын танхимаас мэдээлснээр, он гарснаас  хойш байгуулсан хөдөө тосгоны хос хэлний 4408 шинэ цэцэрлэг 9-р сард албан ёсоор  ашиглалтад орсноор хөдөөгийн нэг сая 155 мянга 200 гаруй хүүхэд цэцэрлэгт  төлбөргүй суралцаж эхэлжээ. Ингэснээр Шиньжянд 12 жилийн ерөнхий боловсролд  төлбөргүй болсон төдийгүй 2018 оноос 15 жилийн ерөнхий боловсролд төлбөргүй  болох юм байна.

Шиньжян 2016 оноос хөдөөгийн сургуулиас өмнөх насны  хүүхдүүдийг 3 жил төлбөргүй суралцуулж эхэлсэн. 2017 онд цэцэрлэгээс дунд  сургууль хүртэлх ерөнхий боловсролыг төлбөргүй болгож чадлаа. Одоо өмнөд  Шиньжянд 15 жилийн ерөнхий боловсролыг төлбөргүй болгоод байгаа бөгөөд 2018  оноос бүх Шиньжяны 15 жилийн ерөнхий боловсролыг төлбөргүй болгох юм  байна.


Их уншсан

холбоотой мэдээ