Тяньжинь боомт олон улсын 3 дахь галт тэргийг аялуулав
Алаг уулын ам боомтоор дамжин хил нэвтрэх "Тяньжинь- Казахстан" чиглэлийн олон улсын ачаа тээврийн галт тэрэг саяхан ашиглалтад оров. Эрээн, Манжуур боомтын дараа Тяньжинээс эхэлж буй олон улсын ачаа тээврийн 3 дахь төмөр зам ашиглалтад орж буй нь энэ юм.
Тус галт тэргэнд 82 контейнер бүхий1007.4тонн барилгын материал, авто сэлбэг тээвэрлэж байна. Галт тэргийг ашиглалтад оруулснаар ачаа тээврийн хугацааг ихээр богиносгох болно.
"Нэг бүс нэг зам"-д сайтар үйлчлэхийн тулд Тяньжинь боомтын дэргэдэх Шинь Ган боомт "нэг бүс нэг зам"-ын хил нэвтрүүлэх хамтын ажиллагааны механизм байгуулж, Тяньжинь боомттой нягт харилцаатай Эрээн боомт, Алаг уулын ам боомттой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хилээр саадгүй нэвтрэхийг баталгаажуулж байна.
Урьхан