Мэнню групптэй танилцав

2017-09-18 14:33:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


 Мэнню  групптэй танилцав

Мэнню бол шилдэг аж ахуйн нэгж, бүх Хятадад 40 гаруй  үйлдвэрлэлийн баазтай. Бээжин дэх үйлдвэрлэлийн бааз нь ч олон төрлийн сүүн  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өнөөдөр бид тус компанийн тэргүүний бөгөөд олон улсын  хэмжээний үйлдвэрлэлийн загвартай танилцлаа. Тус компани олон төрлийн  үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, тэргүүний лабораторитой юм байна. Өнөөдөр ням  гариг байсан ч хүмүүс завгүй ажиллаж, нийтний хоолны газар нь үйл ажиллагаа  явуулсаар байв. Компанийн ажилчид хийж буй ажилдаа маш сэтгэл ханамжтай, маш  ажил хэрэгч хандаж байна. Сүү хүний эрүүл мэнд, амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг  тул компанийн ажилчид хариуцлагатай ажиллаж, шилдэг сүүн бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг юм.

 Мэнню  групптэй танилцав

Тус компанинй тоног төхөөрөмжийн заримыг Герман,  Европоос оруулсан байна. Тус компанийн удирдах зөвлөл олон улсын зах зээлээс  илүү олон хамтран ажиллах түнш хайдаг. Германы зарим компани Мэнню зэрэг  гуравдагч зах зээлтэй хамтран ажиллах чадвар, хүсэлтэй байгаа гэдэгт итгэлтэй  байна гэж Хятадын Олон Улсаын Радиод ажилдаг Герман сэтгүүлч Волфрам Лёбниз  мэдээлэв. 

 Мэнню  групптэй танилцав





 

Их уншсан

холбоотой мэдээ