Хятадын түрээсний унадаг дугуй Оросод нэвтрэх гэж байна
Хятадын түрээсний унадаг шар дугуй буюу Офо дугуйн компани 22-нд Москвад хэвлэлийн бага хурал хийлгэж, Оросын зах зээл орж, Орос иргэдэд энэ талын үйлчилгээ үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Тухай нутгийн хүмүүст улам сайн үйлчилгээ хангахын тулд Офо дугуй Оросын унадаг дугуй Велобике компанитай хамтран, 2018 оны хавраас эхэлж Москва хотод үйлчилгээ үзүүлж эхлэх болно.
Москва хотын зам харилцааны газрын албан тушаалтан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, түрээсний унадаг дугуйг Москвачууд маш их талархан хүлээн авч байна. Гэвч унадаг дугуй тоо хэмжээ хүрэлцээ муутай байж, хөгжлийн асар их нөөцтэй байна.
Офо унадаг дугуй мөн өдөр бас Чех, Итали, Голланд зэрэг оронд нэвтэрч, энэ жилийн сүүлчээс өмнө 20 гаруй улс орон бүс тугийн 200 хотод нэвтрэх гэж байна. /Баатар орчуулав/