"Түвдийн залуучуудын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тусгай сан" байгуулав
Жүншинь агентлагийн мэдээ: УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны Байнгын хороо, Түвдийн хөгжлийг дэмжих сангийн ТУЗ-ийн дарга Банчин Эрдэнэ Чойжижавын санаачилсан "Түвдийн залуучуудын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тусгай сан" байгуулсан нь бизнес эрхлэн, шинийг зохион бүтээж буй одоогийн нөхцөл байдалд, Түвдийн хөгжлийг дэмжих сан, Түвдийн аялал жуулчлал, соёлын хөгжлийн компани хамтран байгуулан удирдаж буй бөгөөд Түвдийн залуучууд соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын салбарт хувь нэмрээ оруулахыг дэмжин, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчнээр Түвдийн соёлыг уламжлан хөгжүүлэх зорилготой юм.
Түвдийн өөртөө засах орны захиргааны намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, захиргааны зөвлөх Галсанцэрэн: Тус санг байгуулсан нь Түвдийн нийгэм, эдийн засаг, соёлын үйлдвэрлэлийн хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, олон үндэстний залуус санал бодлоо солилцож, харилцан уялдаж, үндэстний эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн улс орон, Түвдийн соёлын ажил үйлсийн хөгжилд хувь нэмэр оруулан, Түвдийн соёлыг уламжлахад идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэжээ.
Банчин Эрдэнэ Чойжижав тус сангийн гарын үсэг зурах ёслолд: "Түвдийн залуучуудын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тусгай сан" байгуулсан нь Хятадын соёлын үнэт эрдэнэ болох Түвдийн соёлыг шинэ эрч хүчээр сэлбэх болно. Түвдийн соёлын хөгжил, Хятадын үндэстнүүдийн соёлын сэргэн мандалтад шинэ гэрэл гэгээ цацруулна гэжээ. Сарантуяа