"Түвд-Хүний орчлонгийн диваажин" дижитал урлагийн үзэсгэлэн гарав
Орон нутгийн цагаар 9-р сарын 25-нд Москва хот дахь Хятадын соёлын төвд “Түвд-Хүний орчлонгийн диваажин” дижижтал урлагийн үзэсгэлэн нээгдлээ. Тус үзэсгэлэн одоо өргөнөөр хэрэглэж буй VR технологиор Оросын үзэгчдэд Түвдийн хүмүүнлэг соёл, хөгжлийн байдлыг бүх талаар харуулсан байна.
Орос, Хятадын найрамдлын нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга Галина Курикова нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: Олон жилийн бүтээн байгуулалт, хөгжлөөр дамжин Түвдийн нийгэм, эдийн засаг ихээхэн хөгжсөн байна. Түвдийн өөртөө засах орны захиргаа Түвдийн өвөрмөц соёлыг хамгаалахын зэрэгцээ албан боловсролын эрч хүчээ нэмэгдүүлж 15 жил төлбөргүй боловсрол эзэмших болгож, оршин суугчдын амьдралын чанар, боловсролын чанар илэрхий сайжирсан байна гэжээ.
БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх Гүн Жяжя. Зуу сонсохоос нэг үз гэдэгчлэн энэ үзэсгэлэн өвөрмөц технологиор дэлхийн сээр нурууны өвөрмөц өнгө төрхийг харуулж, Оросын үзэгчид сайтар мэдрүүлсэн байна. Үзэгчид ойрын ирээдүйд Түвдэд очиж, түүний үзэсгэлэн, байгалийн далд нууцыг үзэх юм сан гэж хүсэж байгаа нь лавтай гэжээ.
Үзэсгэлэн 5 хоног үргэлжлэн 29-нд хаалтаа хийх юм байна.