"Хичээн зүтгэсэн 5 жил" үзэсгэлэн олон нийтэд нээлттэй болов

2017-09-27 17:02:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын 19-р их хурлын амжилттай болохыг ерөөж, саяхан Бээжингийн үзэсгэлэнгийн ордонд "Хичээн зүтгэсэн 5 жил" үзэсгэлэн гаргаж, улс төр, эдийн засаг, соёл, нийгэм, экологи, дипломат харилцаа зэрэг 10 талаас намын 18-р их хурлаас хойш, нам улс орны үйл хэрэгт гарсан түүхэн өөрчлөлт, ололт амжилтыг харуулсан байна.

"Хичээн зүтгэсэн 5 жил" үзэсгэлэн олон нийтэд нээлттэй болов

26-нд "Хичээн зүтгэсэн 5 жил" үзэсгэлэн олон нийтэд нээлттэй болов. Тус үзэсгэлэнтэй танилцах гэж ирсэн үзэгчид олон байлаа. Бээжингийн үзэсгэлэнгийн ордны үзмэрийн танхимд бодит загвар, видео материал, фото зураг зэргээр өнгөрсөн 5 жилийн Хятадын бүх талын амжилт бүтээлийг олонд харуулж байна.

"Хүнээр төв болгон, олон нийтэд хүртээмжтэй болгох" үзмэр Бээжингийн техникийн их сургуулийн магистрантур Жан Личиний сонирхлыг ихэд татсан байна. Энд алсын зайн, олон газраас харилцах сургалтын системээр Бээжингийн туршилтын 2-р бага сургууль, Шиньжян, Юньнань зэрэг газрын бага сургуулийг холбож, алс зайдуу нутгийн хүүхдэд Бээжингийн шилдэг сургалт явуулж байлаа. Энэ нь боловсролын мэдээлэлжүүлэлтээр орчин үеийн болохыг харуулсан байна. Жан Личин хэлэхдээ: Өнгөрсөн 5 жилд интернет түргэн хөгжиж, би зайн сургалтаас их юм мэдэж авсан гэжээ. 

"Хичээн зүтгэсэн 5 жил" үзэсгэлэн олон нийтэд нээлттэй болов

Тэрээр: Одоогийн хамгийн том өөрчлөлт бол боловсролын салбарт интернет сургалт олон болж, Бээжингийн дүүрэгт ч гэсэн сайн багшийн хичээлийг сонсогч болсон. Боловсролын байгууллага сайн индэр гаргаж, бид бүхэнд эрх тэгш боловсрол эзэмших боломж олгож байна гэжээ. 

Боловсрол, эм эмнэлэг төдийгүй өнгөрсөн 5 жилд Хятадын ардын амьдралын салбарт ардын орлого нэмэгдсэн, ядуурлаас ангижирсан, ажлын байртай болсон, орон сууц баталгаатай болсон зэрэг олон амжилт гарсан. Тус үзэсгэлэнг зохион байгуулахын тулд ажилласан Хятадын өөрчлөлт хөгжлийн үндэсний хорооны Нийгмийн хэлтсийн ерөнхийлсөн газрын дарга Гүн Жэнжи танилцуулж хэлэхдээ: Бодитоор хэлбэл, боловсролын талаар 15 дээш насны иргэдийн боловсрол эзэмшсэн хэмжээ 9.42 жилд хүрч, боловсролын хөгжлийн түвшин дэлхийн дунджаас дээгүүр түвшинд хүрсэн. Орлогын талаар ч ажил хийвэл орлоготой байж, 5 жилийн турш, оршин суугчдын цалин хөлс 43.5 хувиар нэмэгдсэн. Биеэ эмчлүүлэх талаар, эм эмнэлгийн эх сурвалж улам баялаг болж, хүн амын дундаж наслалт 76.34-д хүрсэн гэжээ.

"Хичээн зүтгэсэн 5 жил" үзэсгэлэн олон нийтэд нээлттэй болов

Мөн өдөр үзэсгэлэнтэй танилцаж буй хүмүүсийн дунд гадаадын хүн ч олон байлаа. Шанхайд ажиллаж байгаа Канад иргэн Лук Бээжинд ирж ажиллах боломжоо ашиглан тус үзэсгэлэнтэй танилцжээ. Дипломат бодлогын ололт амжилттай танилцаад тэрээр "Хятадын мөрөөдөл" гэсэн үгийг зааж хятад хэлээр, Би сая Ши Жиньпин даргын бичсэн Хятадын мөрөөдлийг уншлаа. Энэ мөрөөдөл дэлхийн хүн бүрийн мөрөөдөл байх ёстой. Энх тайван, аз жаргалтай, хамтран ажилласан мөрөөдөл байх ёстой гэжээ.

"Хичээн зүтгэсэн 5 жил" үзэсгэлэн олон нийтэд нээлттэй болов

"Хичээн зүтгэсэн 5 жил" үзэсгэлэн олон нийтэд нээлттэй болов

Их уншсан

холбоотой мэдээ