Хөдөө аж ахуй эрчимтэй хөгжив
Сүүлийн 5 жилд, Хятадын хөдөө аж ахуй ерөнхийдөө эрчимтэй, тогтвортой хөгжиж, хөдөө аж ахуйн орчин үеийн хөгжил тогтвортой ахиж, жил дараалан элбэг ургац авлаа. Үүний улмаас тариачдын орлого нэмэгдэн, цаашдын хөгжилд найдвартай суурь тавьсан бөгөөд Хятадын “хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид”-ын гол ажлыг үр ашигтай баталсан хэмээн үнэлэгджээ.
29-ний хэвлэлийн бага хуралд, Хятадын хөдөө аж ахуйн яамны сайд Хань Чанбинь: 2016 онд тариачдын хүн нэг бүрийн өөрийн мэдлийн орлого 12 мянган юань болж, 4 жилд дунджаар 47.4 хувиар нэмэгдэж, жилд дунджаар мянган юаниар нэмэгдлээ. Ядуу нутгийн тариачдын орлого улам түргэн нэмэгдэж, жилийн дундаж өсөлтийн хэмжээ 10 хувьд хүрч, бүх Хятадын дундаж түвшнээс өндөр байлаа гэжээ.
Хятадын тариачдын орлого тогтвортой нэмэгдэж ирсэн нь голдуу сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн ажлыг нэгдсэн журмаар удирдан, хот хөдөөгийн хөгжилд нэгдсэн чиг шугам, бодлого хэрэгжүүлсний үр дүн юм.