Хятадын засгийн газрын “найрамдал шагнал”-ын эзнийг хүлээн авч уулзав

2017-10-01 14:03:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 30-нд Ардын хурлын ордонд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли   Кэчян 2017 оны Хятадын засгийн газрын “Найрамдал шагнал” хүртсэн гадаадын   мэргэжилтнүүдийг гэр бүлийнхэнтэй нь хүлээн авч уулзав.

Ли Кичян “найрамдал шагнал”-ын эзэнд баяр хүргэж, түүний Хятад улс, Хятадын   төв, баруун бүсийн хөгжил, гадаад дотоодын найрамдалт харилцаанд оруулсан хүчин   чармайлтыг өндрөөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ: Бид та бүгдийг Хятадын их гэр бүлийн   нэг гишүүн хэмээн үзэж, нөхцөл боломж гарган, Хятад улсад ажиллахад тааламжтай   байлгах болно гэжээ.

Ли Кэчян: Бид гадаадын иргэдэд Хятад улсад ажиллах, виз авах, оршин суухад   дөхөм үзүүлж, оюуны өмчийг хамгаалахад хүч тавьж ажиллах болно. Засаглалыг   цомхотгож, эрхийг шилжүүлэн, үйлчилгээг сайжруулах зэрэг арга хэмжээ авч, шинийг   санаачилсан экологийн орчин бий болгож, Хятад улсаа инновацын хөгжил сайтай улс   орон болгон хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Шагнал хүртсэн гадаадын мэргэжилтэн, Хятадын засгийн газрын хүртээсэн шагналд   талархлаа илэрхийлэн, цаашид Хятадын хөгжилд үргэлжлүүлэн оюуны хүчин зүтгэл   гаргах болно гэжээ. Ли Кэчян даргын урилгаар тэрээр гэр бүлийнхээ хамт БНХАУ   байгуулагдсаны 68 жилийн ойн үндэсний баярын хүлээн авалтад оролцов.


Их уншсан

холбоотой мэдээ