Үндэсний баярын хүлээн авалтыг зохион байгуулав

2017-10-01 15:19:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үндэсний баярын хүлээн авалтыг зохион байгуулав

9-р сарын 30-нд Ардын   их хурлын ордонд Төрийн зөвлөлөөс үндэсний баярын хүлээн авалтыг зохион   байгуулж, БНХАУ байгуулагдсаны 68 жилийн ойг халуунаар тэмдэглэв. Ши Жиньпин, Ли   Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нарын зэрэг нам,   төрийн удирдагчид, гадаад дотоодын 1200 гаруй зочид цугларч, баяраа   тэмдэглэв.

Үндэсний баярын хүлээн авалтыг зохион байгуулав

Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян үг хэлэв.   Тэрээр: Намын Төв Хороо, Төрийн зөвлөлийг төлөөлж, бүх Хятадын үндэстнүүдийн ард   түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, мөн Хонконг Макаогийн эх орон нэгт ахан дүүс,   Тайваний эх орон нэгт ахан дүүс, гадаадад байгаа Хятадуудад халуун дотно   мэндчилгээ дэвшүүлж, Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтыг анхаарч дэмждэг   олон улсын бүх найз нарт сэтгэлийн гүнээсээ талархаж буйгаа   илэрхийлэв.

Үндэсний баярын хүлээн авалтыг зохион байгуулав

Ли Кэчян: 68 жилийн турш, ХКН-ын хүчтэй   удирдлагаар, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн эв нэгтэй тэмцэж, агуу   гайхамшигт социолист хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлийн гэгээн   хуудсыг бичиглэв. Намын 18-р их хурлаас хойш, Ши Жиньпин даргаар гол болгосон   Намын Төв Хороо, өнөөгийн дэлхий ертөнц, орчин үеийн Хятадын хөгжлийн ерөнхий   байдалд шинжлэх ухаанчаар хандаж, бодит шаардлага, ард түмний хүсэл мөрөөдлийн   дагуу стратегийн чухал арга барилууд, чухал чиглэл бодлого боловсруулж, Хятадын   онцлогтой социализмын аугаа үйлсийг урагшлуулж, түүхэн чанартай шинэ амжилт   гаргасан гэжээ.

Үндэсний баярын хүлээн авалтыг зохион байгуулав

Ли Кэчян хэлэхдээ, удалгүй болох ХКН-ын бүх   төлөөлөгчдийн 19-р их хурал бол чинээлэг нийгэмийг бүх талаар байгуулах зангилаа   үе шат, Хятадын онцлогтой социалист хөгжлийн зангилаа цаг үед болж буй маш чухал   их хурал болно. Бид Ши Жиньпин нөхрөөр гол болгосон Намын Төв Хорооны эргэн   тойронд улам нягтарч, сэтгэл зорилго нэг байж, бодитой, шаргуу зүтгэж, "хос зуун   жил"-ийн тэмцлийн зорилт, Хятадын үндэстнүүдийн аугаа сэргэн мандалт буюу   Хятадын мөрөөдлийг биелүүлэх түүхэн үйл явцад, улам их шинэ амжилт гаргах   болно гэжээ. 


 

Их уншсан

холбоотой мэдээ