Хятадын олон газарт үндэсний баяраа сүр дуулиантай тэмдэглэж байна
10-р сарын 1 бол БНХАУ байгуулагдсан 68 жилийн ойн өдөр юм. Мөн өдөр, Хятадын олон газарт цуврал арга хэмжээ зохион явуулж, үндэсний баяраа тэмдэглэж байна. Энэ удаагийн үндэсний баярын үеэр Хятадын уламжлалт Еэвэн сарын баяр тохиосноор, үндэсний баяр, Еэвэн сарын баяртай нийлээд 8 өдрийн урт амралт болж байна. Энэхүү урт амралтаар Хятадууд гадагш гарч жуулчлах арга хэлбэрийг сонгож, бараг 710 сая гаруй жуулчин хилийн чанадад жуулчлах буюу нутагтаа харих сонголт хийж байна.
10-р сарын 1-ний өглөө, Бээжингийн Тянь Аньмэний талбайд төрийн далбаа мандуулах ёслол ёслол төгөлдөр болж, Хятадын олон газраас ирсэн 100 мянга гаруй иргэд, олон салбарын зүтгэлтнүүд төрийн далбаа мандуулах ёслолыг үзэж, БНХАУ байгуулагдсан 68 жилийн ойг хамтдаа тэмдэглэжээ.
6 цаг 05 минутын үед, БНХАУ-ын төрийн дууллын аянд, төрийн далбааг хамгаалах баг Тянь Ань Мэний асраас гарч, Тянь Ань Мэний талбайд орж ирлээ.
Таван одот улаан далбааг Тянь Ань Мэний талбайд мандуулж, хэдэн мянган энхийн цагаан тагтаа нисгэлээ. Үүнийг нүдээр харсан хүмүүс сэтгэл догдлон ингэж ярилаа.
Ёстой гайхамшигтай, Бээжинд ирж, төрийн далбаа мандуулах ёслолыг анх удаа харсандаа сэтгэл маш догдолж байна.
-Сэтгэл маш догдолж байна, өөрийн эрхгүй төрийн дууллаа дагаж дууллаа.
-Маш сүрлэг эрхэмсэг, энэ байдлыг хараад сэтгэл догдлохгүй байхын аргагүй.
Шанхайд дахь ХКН-ын бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын анхны ордон ч 10-р сарын 1-ний өглөө төрийн далбаа мандуулах ёслол зохион явуулж, БНХАУ байгуулагдсаны 68 жилийн ойг тэмдэглэжээ.
Сүүлийн өдрүүдэд, Хятадын олон газарт баялаг агуулгатай арга хэмжээ зохиож, үндэсний баяраа тэмдэглэж байна. Зарим бага сургууль, хүүхдийн цэцэрлэг эх орон, нутаг усны зургийн үзэсгэлэн гаргаж, төрийн дуулал дуулах зэрэг урлаг соёлын арга хэмжээгээр дамжуулан, эх орноо хайрлах сэтгэлээ илэрхийлж байлаа.
Эх орондоо хайртайгаа үүрд санаж явна.
Үүнээс гадна, 10-р сарын 1-нд, олон газрынхан орчин үеийн онцлог, залуучуудын дур сонирхолд нийцсэн тэмдэглэх арга хэмжээ зохион явуулжээ.
Жил бүрийн 10 -р сарын алтан 7 хоногийн амралт бол хүмүүсийн гадагшаа гарч жуулчлах, нутагтаа харьж гэр бүлийнхнээ эргэх цаг үе байдаг. Энэ оны үндэсний баяр нь еэвэн сарын баяртай давхцаж нийт 8 өдөр амрах болсон тул, хятадууд гадагшаа гарч жуулчлахыг сонгож байна. Хятадын үндэсний аялал жуулчлалын газрын төсөөлж байгаагаар, 10-р сарын 1-8-нд дотоодын жуулчид давхцан тоогоор 710 сая хүрч, дотоодын аялал жуулчлалын орлого 590 тэрбум юаньд хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс нэг орчим хувиар өссөн үзүүлэлт юм гэжээ.
Хятадын том том цэцэрлэгт хүрээлэн ч баялаг агуулгатай арга хэмжээ зохиож үндэсний баяраа тэмдэглэж байна. Жишээлбэл: Шанхай хотын Наньшяний Гү-И паркт “үндэсний баяр наадам” зохиож, баярын уур амьсгал бялхаж байлаа. Зарим биет бус соёлын өв, үндэстний онцлогтой бүтээгдэхүүнийг ч үзмэрт тавжээ. Гү-Т паркийн ажилтан Сун Жя сэтгүүлчдэд хэлэхдээ,
Баярын үеэр, энд уламжлалт үндэстний зан заншлыг харуулсан арга хэмжээ зохион явуулна. 1-8-нд, уламжлалт үндэстний хувцсаа өмссөн хотын иргэд тус парктай үнэ төлбөргүй танилцаж болно гэжээ.
Хятадын үндэсний аялал жуулчлалын судалгааны хүрээлэн зэрэг байгууллагын төсөөлж байгаагаар, 8 хоногийн урт амралтын хугацаанд, давхацсан тоогоор 6 сая гаруй Хятадын жуулчин дэлхийн 88 улс орон, бүс нутгийн 1100 хотод жуулчлах юм байна.
Зам харилцааны талаар, 10-р сарын 1-нд авто замын аялал голлож байна. Өглөөний 8 цагаас оройн 20 цаг хүртэл машины түгжрэл ихтэй байх төлөвтэй. Шэнь-Ян-Хайкөү чиглэлийн авто зам, Бээжин-Шанхай чиглэлийн авто зам, Шанхай-Наньжин чиглэлийн авто зам машин ачаалал ихтэй байна. Төмөр замын талаар, Бээжин, Шэньян, Жэнжөү, Шанхай, Ханжөү, Ү-хань, Ши-Ань, Чэндү, Гуанжөү, Шэньжинь зэрэг чиглэлд зорчигч ихтэй байна. Агаарын тээврийн талаар, 3 хоногт 15 мянга гаруй удаа нислэг хийх юм байна. Бээжингээс Шанхай, Шэньжинь, Шэньжинээс Ши-Ань хүрэх зорчигч ихтэй байна.
Ренчинсоо