Үндэсний баярын эхний өдөр 113 сая гаруй жуулчин хүлээн авав
10-р сарын 1-нд Хятадын ард түмэн үндэсний баяр, еэвэн сарын баяраа хамтад нь тэмдэглэж байна. Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын төсөөлж байгаагаар, мөн өдөр Хятадын хэмжээнд давхацсан тоогоор 113 сая гаруй жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 10.5 хувиар нэмэгдэж, аялал жуулчлалын орлого нь 96 тэрбум 500 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 12.2 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Хятадын амралтын өдрүүдийн аялал жуулчлалын зах зээл тогтвортой үйл ажиллагаа явуулж, томоохон осол аваар гараагүй байна.
Хилийн чанадын жуулчлалын талаар, аялал жуулчлалын компанийн хилийн чанадын группийн системд харуулснаар, 10-р сарын 1-нд, хилийн чанадад жуулчлах баг 4576-д хүрч, жуулчилсан хүн 113 мянгад хүрчээ. Урт аяллын группын жуулчид голцуу ОХУ, Австрали, АНУ зэрэг орныг тэргүүн сонголт болгож байхад богино аяллын хувиараа жуулчлах жуулчид Зүүн Ази, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийг сонгож байна. Бүртгэлээс үзвэл, хилийн чанадын авто аялал ихээр нэмэгдэж, хилийн чанадын захиалгат аялал ч өнгөрсөн оны мөн үеэс 100 хувир нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Ренчинсоо