Шинэ эрчим хүчний авто машины салбарыг түлхүү хөгжүүлж байна
Хятадын Аж үйлдвэр, мэдээ мэдээлэлжүүлэлтийн яам зэрэг 5 яам, хороо хамтран саяхан “хос оноо”н-ы удирдлагын дүрмийг нийтэлсэн байна. Энэхүү дүрэмд тогтоосноор, уламжлалт эрчим хүчний авто машины жилийн үйлдвэрлэлийн хэмжээ, импортын хэмжээ нь 30 мянгаас илүү аж ахуйн нэгжүүдэд ирэх жилээс шинэ эрчим хүчний авто машин борлуулах шаардлага тавина. Энэ үйлдэл нь Хятадын шинэ эрчим хүчний авто машины салбарын хөгжлийг ахиулах болно хэмээн шинжээчид үзэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
"Хос оноо” гэдэг нь авто машин үйлдвэрлэгчид түлшний хэрэглээ багасган оноо цуглуулахын зэрэгцээ хангалттай тооны шинэ эрчим хүчний авто машин борлуулж, шинэ эрчим хүчний оноо цуглуулах явдал юм. Хятадын авто машин үйлдвэрлэлийн нийгэмлэгийн байнгын орлогч дарга Дүн Ян танилцуулахдаа: "Энэ бодлого цахилгаан эрчим хүчний авто машин, уламжлалт авто машины эрчим хүчийг хэмнэхэд зориулсан дэлхийд хамгийн хатууд тооцогдох бодлого юм. Авто машин үйлдвэрлэгч компаниуд түлшний хэрэглээгээ багасган, мөн тодорхой тооны шинэ эрчим хүчний авто машин борлуулсан байх хэрэгтэй."
2016 оны эцэс гэхэд, Хятадын ашигдлагдаж буй авто машин 194 саяд хүрч, авто машинд хэрэглэх бензин, дизель нийт түлшний 70 хувийг эзэлж байна. Хятадын Аж үйлдвэр, мэдээ мэдээлэлжүүлэлтийн яамны албаны хүн хэлэхдээ: Энэ дүрмийг боловсруулсан зорилт нь эрчим хүч, хүрээлэн буй орчны дарамтыг хөнгөлж, эрчим хүч хэмнэх, шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэлийн хөгжилд тавигдах дотоод шаардлагыг ахиулахад оршино гэжээ.
Тус дүрэм нь оноо өгөх тогтолцоо, оноог удирдах индэр байгуулж, жижиг аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээнд тавих шаардлагыг хөнгөлөх юм. Уламжлалт авто машин үйлдвэрлэгч компанийн жилийн үйлдвэрлэлийн хэмжээ, импортын хэмжээ 30 мянгад хүрэхгүй бол шинэ эрчим хүчний авто машин борлуулах шаардлага тавихгүй.
"Хос оноо”, оноо шилжүүлэх дүрэм нь шинэ эрчим хүчний авто машины нөхөн олговор олгох бодлогыг орлуулж болох үр ашигтай бодлого юм. Мөн шинэ эрчим хүчний авто машины салбарын урт хугацааны, үр ашигтай хөгжлийн механизм байгуулахад баталгаа болж, хэрэглэгчдэд үр ашиг хүртээх болно. Хятадын авто машины инженерийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Жан Жиньхуа хэлэхдээ: "Одоо нөхөн олговор дээрээс оноо цуглуулах бодлого хэрэгжүүлж буй нь үнэ цэнэтэй, үнэ цэнэ нь хэрэглэгчдийн гарт очиж байна. Өөрөөр хэлбэл худалдан авахад илүү хямд илүү хөнгөлөлттэй болсон юм.”
Хятадын шинэ эрчим хүчний авто машин хөдөлгүүр, цахилгаан зайны технологи, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийн тэргүүний эгнээд явж байна. “Хос оноо”-ны механизмыг хэрэгжүүлснээр өнөөгийн давуу талаа бататган, дэлхийн цэвэр цахилгаан эрчим хүчний авто машины хөгжилд хувь нэмэр оруулах болно хэмээн Жан Жиньхуа үзэж байна.
Хятадын Аж үйлдвэр, мэдээ мэдээлэлжүүлэлтийн яамны тоо бүртгэлээс үзвэл, тус дүрмийг хэрэгжүүлсний дараа 2020 он гэхэд Хятад улс 3 сая 800 мянган шинэ эрчим хүчний зорчигч тээврийн авто машиныг ашиглалтад оруулж, бага оврын уламжлалт авто машины 100 километр тутамд зарцуулах түлшний хэмжээг 5 литрээр хязгаарлаж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг 60 сая тонноор багасган, шинэ эрчим хүчийг ашигласан худалдааны зориулалттай том оврын 5 сая машиныг сурталчлан борлуулах төлөвтэй байна.