"Анхны зорилтоо үл мартан үргэлж урагш тэмүүлцгээе”кино гарав
Намын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хороо алс хараагаар, бодит практикт суурилан, улс орноо засах шинэ ойлголт, шинэ үзэл санаа, шинэ стратегиар нам, улс орны төрөл бүрийн ажил үйлсийг удирдан түүхэн чанартай шинэ өөрчлөлт хийж, Хятадын онцлогтой социализм хөгжлийн шинэ үе шатанд орохыг ахиулсан юм. Сүүлийн таван жилийн Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асар их ололт амжилтыг бүрэн гүйцэд харуулах, Ши Жиньпин даргын үзэл санааны агуулга, үйл ажиллагааны ач холбогдлыг харуулахын тулд төвийн холбогдох байгууллага, салбар засаглалын тухай өгүүлсэн“Анхны зорилтоо үл мартан үргэлж урагшаа тэмүүлцгээе”7 бүлэгт том хэмжээний тустай сэдэвт кино бүтээжээ. Тус киног 5-ны оройноос CCTV телевизийн ерөнхий сувгаар нэвтрүүлж эхлэх бөгөөд CCTV-гийн мэдээллийн хөдөлгөөнт сүлжээ зэрэг мэдээллийн индрээр зэрэг нэвтрүүлэх болно.
Намын 19-р их хурал удахгүй эхлэх гэж буйг тохиолдуулан засаглалын тухай өгүүлсэн энэхүү тусгай сэдэвт киног үзэгчдэд хүргэсэн нь, нам, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн Ши Жиньпин даргаар гол болгосон Намын төв хорооны гуйвшгүй удирдлага дор“хоёр зуун жил-ийн тэмцлийн зорилтыг биелүүлэх, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалд хүрэх Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд цуцалтгүй хичээн зүтгэхийг дэмжин урамшуулах болно.