Хааны ордны 92 настай самбарыг солив
Бээжингийн өдрийн сонины мэдээ: 10-нд, Хааны ордны музейн тасалбар зардаг газрын самбарыг буулгаж, тасалбар зардаг байсан 30 цонхыг хаалаа. Тус музей байгуулагдсаны 92 жилийн ойгоор тасалбар зардаг байсан түүхийг өндөрлүүлэн, тасалбарыг үндэсний хэмжээнд интернэтээр зардаг болжээ.
2011 оны 9-р сарын 25-наас, Хааны ордны тасалбарыг интернетээр зарах ажлыг туршилтын журмаар эхлүүлж, энэ жилийн 7-р сарын 1-нээс бүх тасалбарыг интернетэд хамруулж, газар дээр нь гар утсаараа 2 хэмжээст кодыг уншуулан тасалбар авдаг болгосон юм. Энэ 6 жилийн хугацаанд хүмүүс эдгээр үйлчилгээг хэрэглэж сураад, тасалбар авахаар урт дараалал үүсгэдэг байсан түүхийг эцэслүүлсэн юм.