Үр тарианы нутгийн соортыг тарьж буй талбай 95 хувийг эзэлж байна

2017-10-13 19:09:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үр тарианы нутгийн соортыг тарьж буй талбай 95 хувийг эзэлж байна

Сүүлийн жилүүдэд Хятадын ХААЯ үр тарианы нутгийн соортыг хөгжүүлэх олон арга хэмжээ авч, чанар үр ашгийг дээшлүүлж чадлаа. Өдгөө үр тарианы нутгийн соортыг тарьж буй талбай 95 хувийг эзэлж, импортоор оруулсан соорт зах зээлд гуравхан хувийг эзэлж байна.  

Олон жилийн турш Хятад улс хоолны асуудлыг шийдвэрлэх зорилгоор соортыг сонгохдоо ургац хураалтыг онц анхаарч, үр тарианы аюулгүй байдлыг батлахад чухал хувь нэмрээ оруулсан юм. Энэ явцад ургац хураалт өндөр боловч чанарыг тэр болгон өндөр түвшинд баталж чадахгүй, эх баялагт халтай, бохирдол үүсгэх гэх зэргийн олон асуудалтай тулгарсан юм. Сүүлийн жилүүдэд Хятадын ХААЯ эдгээр асуудлыг зохицуулахад анхаарал тавьж, тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, шинийг бүтээхээр хичээн ажилласны улмаар үр тарианы нутгийн соортыг хөгжүүлэн, чанар үр ашгийг дээшлүүлж, нутгийн соортыг тарьж буй талбайг 95 хувьд хүргэж чаджээ.

Их уншсан

холбоотой мэдээ