9-р сард гадаадын хөрөнгийг ашигласан хэмжээ ихээр нэмэгдэв

2017-10-14 15:38:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Хятадын худалдааны яамны мэдээгээр, энэ оны   9-р сард Хятадад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 23 мянга   541 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 10.6 хувиар нэмэгдэж, бодитоор ашигласан   гадаадын хөрөнгө 618 тэрбум 570 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 17.3   хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Худалдааны яамны Гадаадын хөрөнгийн газрын   дэд дарга Э Вей танилцуулж хэлэхдээ: Энэ оны 9-р сард бодитоор ашигласан   гадаадын хөрөнгийн хэмжээ нэлээд нэмэгдэж, боловсруулах ажил төрөлд оруулах   гадаадын хөрөнгөгийн хэмжээ сэргэн нэмэгдсэн. Дээд технологийн боловсруулах ажил   төрөл, үйлчилгээний ажил төрөл эрчтэй нэмэгдэж, төв нутгийн гадаадын хөрөнгө   ашигласан хэмжээ үргэлжлэн нэмэгдсэн зэрэг онцлогтой байна   гэжээ. /Баатар орчуулав/

Их уншсан

холбоотой мэдээ