Оны эхний 9 сард Хятадын ашигласан гадаадын хөрөнгө 1.6 хувиар нэмэгдэв

2017-10-14 16:29:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Худалдааны яамны 13-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас   үзвэл, энэ оны эхний 9 сард Хятадын бодитоор ашигласан гадаадын хөрөнгө 618   тэрбум 570 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.6 хувиар өсөн нэмэгдэв.   Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 23541-д хүрч,   өнгөрсөн оны мөн үеэс 10. 6 хувиар өсөн нэмэгдсэн байна. 

Хятадын аж   үйлдвэрийн салбарт татан оруулсан гадаад хөрөнгө нэмэгдэж, бодитоор ашигласан   хэмжээ нь 181 тэрбум 760 сая ам.долларт хүрч, 7.5 хувиар өсөн нэмэгдсэн бөгөөд   гадаадын нийт хөрөнгө оруулалтын 29.4 хувийг эзлэв.

Дээд технологийн аж   үйлдвэр, үйлчилгээний ажил төрөл нэлээд эрчтэй өсөн нэмэгдэж байна. Энэ оны   эхний 9 сард дээд технологийн аж үйлдвэрийн салбарт бодитоор ашигласан гадаадын   хөрөнгө 52 тэрбум 980 сая ам.долларт хүрч, 27.5 хувиар өсөн нэмэгдэв. Дээд   технологийн үйлчилгээний салбарт бодитоор ашигласан гадаадын хөрөнгө 91 тэрбум   590 сая ам.долларт хүрч, 24 хувиар өсөн нэмэгдсэн байна.
 
Бүс нутгийн   байдлаас үзвэл, Хятадын төв хэсэгт татан оруулсан гадаадын хөрөнгө улам түргэн   өсөн нэмэгдэж байна. Энэ оны эхний 9 сард төв хэсгийн бодитоор ашиглсан гадаадын   хөрөнгө 45 тэрбум 630 сая ам.долларт хүрч, 46 хувиар нэмэгджээ.  

М.Цэцэн

Их уншсан

холбоотой мэдээ