Бохирдолгүй дулаанаар хангаж байна
15-наас Хөх хот албан ёсоор дулаан түгээж эхлэв. Нүүрс шатаадаг зуухыг ерөнхийлөн сайжруулж, байгалийн хий, цахилгаан зэргээр халаадаг болов. Ингэснээр Хөххот олон аргыг зэрэг ашиглаж, бохирдолгүй дулаанаар хангахыг баталгаажуулж байна.
Хөх хотын олон нийтийн салбарын удирдлагын газрын дулаанаар хангах хэлтсийн дарга Юнь Жюнь И: Энэ жил Хөх хот нийт 130 сая ам дөрвөлжин метр талбайг дулаанаар хангаж, голцуу нүүрс, байгалийн хий, цахилгаанаар халаах болно. Дулаанаар хангахаас өмнө, хотын хэмжээнд нүүрс шатаадаг зуухыг ерөнхийлөн сайжруулж, 20 тонноос дээш хэмжээний нүүрс шатаадаг зуухнуудаас гарах утааг цэвэршүүлэн өөрчилж, жилийн эцсээс өмнө 10 тонн болон түүнээс доош хэмжээний нүүрс шатаадаг 83 зуухыг татан буулгана гэжээ.