​Жүнгуаньцүнь олон улсын шинжлэх ухаан технологийн шинэ холбоос боллоо

2017-10-15 16:12:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын эхээр АНУ-ын Цахиуртын хөндийд,  Шинжлэх ухаан технологийн тэргүүний инновацын алдарт  Байдү компани хоёр  дахь судалгааны төв нь ашиглалтад орсныг албан ёсоор мэдэгдлээ. Жүнгуаньцүнь аж  ахуйн нэгжийг олон улсын чиглэлээр хөгжүүлэх төлөвлөгөө гаргасны дараа гадаадад  мянга орчим судалгааны төв байгуулж байгаа юм.

Жүнгуаньцүний удирдах зөвлөлийн гишүүн хэлэхдээ: Жүнгуаньцүнь аж  ахуйн нэгжийг олон улсын чиглэлээр хөгжүүлэх тусгай хөрөнгө, мөн 30 тэрбум  юанийн Жүнгуаньцүний нэгтгэсэн санг Хятадад эхлээд байгуулж, аж ахуйн нэгжүүд  гадаадад салбар байгууллага байгуулахыг дэмжиж байна. Ленево, Байдү, Шяоми зэрэг  мянга шахам аж ахуйн нэгжүүд гадаадад судалгааны төв, салбараа байгуулж, Хятадын  аж ахуйн нэгжийн технологийн хүчийг дэлхийн өнцөг булан бүрт хүргэх болно  гэжээ.

Жүнгуаньцүний тэргүүний аж ахуйн нэгжийн гадаад дахь нөлөөлөх хүчин ч  улам нэмэгдэж, Байдү, JD олон улсын арван хүчирхэг интернет компани болж, JD,  Ленево, Бээжингийн авто машины үйлдвэр зэрэг нь дэлхийн  топ 500 компанид орсон юм.  Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ