ХКН-ын 19-р их хурлын тайлангийн талаар яриа уулзалт зохион байгуулав
Синьхуа агентлагийн мэдээ: 8-р сарын 30-нд Жүннаньхайд ХКН-ын Төв хороо ХКН-ын бус хүмүүстэй уулзаж, ХКН-ын 19-р их хурлын тайлангийн санал асуулгын нооргийн тухай олон нам бүлгийн төв хороо, Хятадын Үйлдвэрчдийн эвлэлийн удирдагчид, нам бүлгийн бус хүмүүсийн санал санаачилгыг нь сонсжээ. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж, үг хэлжээ. Тэрээр: Шинэ зорилго шинэ аян замд ХКН, ардчилсан нам бүлгүүд хамтран ажиллаж, хамгийн өргөн эх оронч нэгдмэл фронтыг бэхжүүлэн хөгжүүлж, олон давхарга, олон талын оюун ухаан, хүчин чадлыг төвлөрүүлж, нийгэм, ард иргэдийн идэвх, санаачилга, бүтээлч чанарыг дайчлан, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө зүтгэх ёстой гэжээ.
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань нар хуралд оролцжээ.
Хурлын үеэр Ши Жиньпин ХКН-ын 19-р их хурлын тайлангийн санал асуулгын нооргийг боловсруулсан үйл явцыг танилцуулж, ХКН-аас бусад нам бүлгийнхэн санал бодлоо чөлөөтэй ярьж, санал санаачилга дэвшүүлэхийг хүсэж байна гэжээ.
Олон нам бүлгийн гишүүд үг хэлж, ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын онцлог бүхий социализмыг хөгжүүлэх ажил үйлс амжилтад хүрсэн гэж үнэлээд, эдийн засгийн хөгжлийн орчныг сайжруулах зэрэг талаар санал санаачилга дэвшүүлжээ.
ХКН удирдаж, олон нам хамтран ажиллаж, улс төрөөр зөвлөлдөх систем бол Хятад улсын улс төрийн үндсэн тогтолцоо мөн гэж Ши Жиньпин хэлжээ. Сарантуяа